Таазгүй эрүүл мэндийн төвийн барилгад дахин санхүүжилт хүсчээ

Хуучирсан мэдээ: 2021.07.31-нд нийтлэгдсэн

Таазгүй эрүүл мэндийн төвийн барилгад дахин санхүүжилт хүсчээ

Таазгүй эрүүл мэндийн төвийн барилгад дахин санхүүжилт хүсчээ

Цар тахлын үед орхигдсон эрүүл мэндийн салбарт төр анхаарч, хөрөнгө оруулалтад “гар татаагүй”. Олон жил царцсан эмнэлгүүдийг богино хугацаанд ашиглалтад оруулж, сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл татан авахад улсын төсвөөс багагүй мөнгөн дэмжлэг үзүүлж буй. Гэвч эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарсан шиг бодит байдал дээр эмч ажилтнуудын цалин, эмнэлгүүдийн ор, эм тариа хүрэлцдэггүй зэрэг олон асуудал үүссэн. Иймд УИХ-аас санхүүжилтийн шинэчлэлийг эхлүүлж Ажлын хэсэг байгуулжээ. Энэ талаар УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “УИХ-ын зүгээс эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч байгаа ч эмч, ажилтнуудын цалин хүрэлцээгүй байгаа талаар гомдол гаргасан тул Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг есөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд нийслэл төдийгүй орон нутагт ажиллаж, намрын чуулганд асуудлыг танилцуулна” гэсэн юм.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд өчигдөр Нийгмийн эрүүл мэндийн газарт ажиллах үеэр Ажлын хэсэг байгуулсныг мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлаар УИХ-ын гишүүн Анужин "Эрүүл мэндийн салбарт чамлахааргүй хөрөнгө оруулалт хийгддэг. Харамсалтай нь үрэн таран болгочихдог асуудал байна. Гэтэл хэн ч хариуцлага хүлээдэггүй. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн барилга дээвэр ч үгүй, ашиглалтын шаардлага хангахгүй байхад хүлээгээд авчихсан, одоо шаардлага хангадаг болгохын тулд дахиад төдөн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй, шийдүүлж өгөөч гээд сууж байна. Ийм хариуцлагагүй байдал гаргахгүйн тулд ямар хяналт хэрэгжүүлэх вэ, дахиж давтагдах ёсгүй” гэсэн байр суурь илэрхийлэв. Тэгвэл ашиглалтын шаардлага хангахгүй гэх тус эрүүл мэндийн барилгын тухайд, Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав дахь Эрүүл мэндийн төвийн чанх хойд талд есөн давхар өргөтгөл баригдсан ч таазгүйгээс ашиглалтад орох боломжгүй болоод байгаа юм. Төлөвлөснөөр уг өргөтгөлийг 2020 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах ёстой байв. Өргөтгөл нь мэс заслын тасагтай, 200 орны багтаамжтай байхаар баригдсан юм. Есөн давхар барилгыг нийт 7.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Хөх бүрдний эх” компани барьсан. Хэрэв 20 сая төгрөг нэмж төсөвлөвөл эмнэлэг таазтай болно гэдгийг холбогдох албаны хүмүүс нь мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж