АНУ Афганистаны хэлмэрчдийг хүлээн авч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.07.31-нд нийтлэгдсэн

АНУ Афганистаны хэлмэрчдийг хүлээн авч эхэллээ

АНУ Афганистаны хэлмэрчдийг хүлээн авч эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистаны хэлмэрчдийг өөрийн улсад шилжүүлэх ажлыг наймдугаар сараас өмнө эхлүүлнэ гэж амласны дагуу өчигдөр эхний байдлаар визний зөвшөөрлөө авсан 200 орчим хүнийг хүлээн авчээ. 2008 оноос хойш Афганистаны хэлмэрч, ар гэрийнхнийг хамарсан нийт 70 мянга орчим хүн АНУ-д цагаачлах онцгой эрх олгогдсоны дагуу өдгөө тус улсад суурьшин амьдарч байна.

Түүнээс гадна өөр 20 мянга орчим хэлмэрч гэр бүлийнхний хамт визний зөвшөөрлөө хүлээж  буй. Тэд визний зөвшөөрлөө хүлээхийн хажуугаар алхам алхмаар урагшлах Талибан бүлэглэлийн аюул заналыг мэдэрч буй юм. Учир нь Талибан бүлэглэл АНУ-д ажилласан хэлмэрчдийг өршөөхгүй гэж мэдэгддэг бөгөөд 2009 оноос хойш нийт 300 орчим хэлмэрчийн амь насанд халджээ.

2001 онд Афганистанд иргэний дайн дэгдсэнээс хойш олон арван мянган Афганчууд тус улсад энхийг сахиулахаар ирсэн АНУ болон холбоотны цэргүүдэд хэлмэрч, засварчин хөтчөөр ажилласан юм. Талибан бүлэглэлтэй хийсэн тэмцэл АНУ-ын хувьд хамгийн удаан үргэлжилсэн мөргөлдөөн байсан бөгөөд Жо Байден энэ оны есдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө Афганистанаас бүх цэргээ татах шийдвэрт хүрсэн билээ.

Үүнийг даган Талибан бүлэглэл Афганистанд эргэн хяналтаа тогтоож буй юм. Афганистанд үүсч дэлгэрсэн тус байгууллага 1996 оны есдүгээр сараас 2001 оны арванхоёрдугаар сар хүртэл тус улсад Афганистаны Исламын Эмират нэртэй засгийн газрыг бүрдүүлж байв.

Тус бүлэглэл хяналтаа тогтоосон бүс нутагтаа Шариатын хэм хэмжээг мөрдүүлж олон зүйлийг хориглодгоос телевиз, хөгжим, хөгжмийн зэмсэг, дүрслэх урлаг, согтууруулах ундаа, компьютер, интернет, шатар зэрэг ордог байна. Мөн эрэгтэйчүүдийг сахлаа тодорхой хэмжээнд хүртэл ургуулах, эмэгтэйчүүдийг ажил хийх, эрэгтэй хүнгүйгээр гадагш гарах зэргийг хориглодог билээ.

С.НАРАНГАРАВ

Эх сурвалж: BBC News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж