“Хоёр жилийн дараах анхны тэмцээн байлаа”

Хуучирсан мэдээ: 2021.07.31-нд нийтлэгдсэн

Токио 2020

“Хоёр жилийн дараах анхны тэмцээн байлаа”

“Хоёр жилийн дараах анхны тэмцээн байлаа”

Анхны олимпдоо оролцсон буудлагын тамирчин О.Есүгэн:

-Олимпод оролцож байгаадаа баяртай байна. Хоёр жилийн дараах анхны тэмцээн байлаа. Өөрийнхөө хувьд авдаг онооноосоо 10 гаруй оноо дутуу авлаа. Маш муу буудсан гэж хэлж болно. Салхитай ажиллах ажиллагаа маань буу байлаа. Салхиа ойлгохгүй, алдчихлаа. Ерөнхий ажиллагаа гайгүй байсан. Сандрал байгаагүй. Онцлог нь цар тахалтай холбоотой хаагдмал, тамирчдад стресс өгсөн олимп болж байна.


БУУДЛАГА: О.ЕСҮГЭН 27-Р БАЙРААР ТЭМЦЭЭНЭЭ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

 

Буудлагын эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны гурван байрлалын дасгалын урьдчилсан шат өндөрлөлөө. Энэ төрөлд өрсөлдсөн О.Есүгэн 1158 оноотой 27-р байраар тэмцээнээ дуусгав. 44 тамирчин өрсөлдсөнөөс шигшээ шатанд 1171 болон түүнээс дээш оноотой найман тамирчин шалгарав.


12:34

О.ЕСҮГЭН 779 ОНООТОЙ, 25-Р БАЙРАНД ЯВНА

Буудлагын эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны гурван байрлалын дасгал өнөөдөр/2021.07.31/ явагдаж байна. Энэхүү төрөлд О.Есүгэн эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд одоогоор 779 оноотой, 25-р байранд явна.

Энэхүү төрөлд 37 тамирчин өрсөлдөж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж