ГССҮТ-ийн эмч нар халдвар авсан өвчтөнд мэс засал хийв | News.MN

ГССҮТ-ийн эмч нар халдвар авсан өвчтөнд мэс засал хийв

ГССҮТ-ийн эмч нар халдвар авсан өвчтөнд мэс засал хийв

ГССҮТ-ийн эмч нар халдвар авсан өвчтөнд мэс засал хийв

Covid-19 халдвар авсан өвчтөнд эмч нар амжилттай мэс засал хийжээ. Тодруулбал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүзүү нурууны гэмтлийн тасгийн эмч нар улаан бүсэд орж өвчтөнд мэс засал хийсэн байна. Өвчтөн сээр нурууны хугаралтай байсан тул хугарлыг засаж бэхлэх, нугас дарагдлыг чөлөөлжээ. Мэс заслын тусламж үйлчилгээг хүзүү нурууны гэмтлийн тасгийн их эмч Б.Баттөгс, их эмч Б.Батсайхан, мөн ковидын тасагт ажиллаж байгаа VII багийн их эмч А.Амгаасэд, мэдээгүйжүүлгийн эмч Н.Оюунчимэг, сувилагч Ж.Адъяасүрэн, Н.Мөнхтулга, Ц.Туяа, Б.Долгорсүрэн, туслах сувилагч Д.Жигжидгарав, ариутгагч Л.Өлзийбаяр, асрагч С.Буян, рентген техникч Э.Болдсайхан нар хамтран үзүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-31 66.181.181.249

Гарчиг нь утга логикийн хувьд маш буруу байна.Эмч нар ковидийн халдвартай хүнд нуруу нугасны мэс засал хийжээ гэвэл утга санаа нь арай ойлгомжтой болох байжээ.

Avatar

Зочин 2021-07-31 202.21.109.92

ГССҮТ-ийн хамт олонд амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-07-31 202.21.108.31

Маш их баярлалаа.

Avatar

Зочин 2021-07-31 202.21.109.134

Эмч нартаа баярлалаа.

Avatar

Зочин 2021-07-31 202.126.89.245

Тангараг өргөсөн эмч хүний алба ийм хүнд бдг шүү. Бүгдээрээ илүү хүндлэл үзүүлцгээе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж