Бага оврын агаарын хөлгүүдийн үзүүлбэр боллоо | News.MN

Бага оврын агаарын хөлгүүдийн үзүүлбэр боллоо

Бага оврын агаарын хөлгүүдийн үзүүлбэр боллоо

Бага оврын агаарын хөлгүүдийн үзүүлбэр боллоо

Бага оврын агаарын хөлгүүдийн үзүүлбэр /07.30/ боллоо

Posted by News.mn on Friday, July 30, 2021

“Буянт-Ухаа” нисэх буудлын цаашдын ашиглалт болон нисэхийн салбарыг танилцуулах "Buyant-Ukhaa air show 2021" өдөрлөг өчигдөр /2021.7.30/ боллоо. Энэ хүрээнд “Буянт-Ухаа” нисэх буудлын зурваст бага оврын агаарын хөлгийн үзүүлбэр болсон юм.

Олон нийтэд нээлттэй зохион байгуулсан тус үйл ажиллагаанд хүмүүс халдвар хамгааллын дэглэмээ баримталж гэр бүлээрээ зорин очжээ. Нисэх зурваст агаарын хөлгүүдтэй танилцахаас гадна бэлтгэсэн үзүүлбэр нь иргэдийн сонирхлыг ихэд татаж байлаа. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зай барих, амны хаалтаа зүүхийг үйл ажиллагааг зохион байгуулагч нар сануулж байсан бөгөөд нислэгийн зурваст нэвтэрч зургаа авахуулах боломжоор хангаж байсан юм. Тиймээс олон нийтийн зүгээс дараа дараагийн жил уламжлал болгон зохин байгуулах шийдвэр нь зөв гэж хэлж байлаа.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123456 2021-07-31 49.0.142.18

Ийм хөгийн хуурс шиг юмыг агаарын хөлөг гэж нэрлэвэл Airbus A-380 гомдсондоо уйлах байлгүй дээ. Манайхаар бол ТҮЦ ХХК-ийн ерөнхийлөгч гэж байгаатай адил сонсогдож байна

Avatar

ХУУЛЬЧ 2021-07-31 192.82.64.190

МОНГОЛЧУУД ЖИЖИГ ОВОРЫН ОНГОЦТОЙ БОЛОХ МУУ БИШ Л ДЭЭ ,,,ХАРИН МОНГОЛЧУУДЫН АТААРХАЛ ХЭЦҮҮ ШҮҮ ,,,,ЭД ХӨРӨНГӨӨ ЗАРСАН ХҮН АЛДАЖ ,,ЭД ХӨРӨНГӨ ОЛЖ ЦУГЛУУЛСАН ХҮН ХОЖДОГ ХОРВОО ШҮҮ ДЭЭ ,,,,ОРОСУУДЫН ХЭЛДЭГЭЭР ,," ,,,""ПРОДАЛ ПРОПАЛ"",,, ""КУПИЛ НАШЕЛ "",,,ШҮҮ ДЭЭ,,,

Avatar

Зочин 2021-07-31 202.9.46.247

Том болсон хүүхдүүд тоглож байгаа юм байна. Америк хөгжсөн шалтгааныг иймэрхүү зүйлийг авч чадах хэсэг шинэ бүтээл турших дээр ажиллаж байсан болохоор өнөөдөр дэлхийг хааш нь залахыг технологийн ачаар шийдэж байна. Харин манай мөнгөтэй хэсэг зүгээр л бэлэн юм авч ирээд тоглож байна. Тэгэхээр яаж хөгжих вэ дээ. ядаж ямар нэг судалгааны ажилд хөрөнгө оруулдаг бол ч…

Avatar

Зочин 2021-07-31 66.181.161.61

haanaas olj irsen hoguud ve

Avatar

/*-*/ 2021-07-31 49.0.142.18

Оросоос олж ирсэн гар хийцийн амиа хорлох аппарат

Avatar

Зочин 2021-07-31 202.126.88.188

muu zuragchin bainaa…

Avatar

Зочин 2021-07-31 202.9.46.40

Онгоц сайхан бол зураг сайхан л байх байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж