Вакцин хийлгэсэн, хийлгээгүй адилхан дельта хувилбараар өвчилж байна

Хуучирсан мэдээ: 2021.07.31-нд нийтлэгдсэн

Вакцин хийлгэсэн, хийлгээгүй адилхан дельта хувилбараар өвчилж байна

Вакцин хийлгэсэн, хийлгээгүй адилхан дельта хувилбараар өвчилж байна

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх төвүүдийн хийсэн шинэ судалгаагаар дельта хувилбар вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүмүүст халдварласан тохиолдолд ижил хэмжээний вирус үүсгэж байгааг тогтоожээ. Энэ нь тус байгууллага долдугаар сарын 3-аас 17-ны хооронд Массачусетс мужаас Барнстабл зуны амралтын газрыг зорьсон хүмүүсийн дунд илрүүлсэн “COVID-19”-ийн 469 тохиолдлыг судалж гаргасан дүгнэлт аж.

Нийт тохиолдлын 74 орчим хувь буюу халдвар авсан 346 хүн бүрэн вакцинд хамрагдсан байв. Мөн 133 өвчтөнөөс дээж авахад 90 хувьд нь дельта хувилбар илэрчээ. Мөн судалгаанаас үзэхэд бүрэн вакцин хийлгэсэн болон хийлгээгүй өвчтөнүүдийн сорьцуудын дунд илэрсэн нуклейн хүчлийн тоо ойролцоо байжээ. Тодруулбал, нуклейн хүчлийн тооноос хамаарч хүнд болон хөнгөн хэлбэрээр өвчилсөн байдлыг тогтоодог байна.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх төвийн захирал Рочел Валенский дельта хувилбарын халдвар вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүмүүст вирусийн ачааллыг адилхан үзүүлж байгааг хэлсэн юм.

Тодруулбал, дельта хувилбараар өвчилсөн тохиолдолд вакцин хийлгэсэн хийлгээгүй байдлыг үл хамаарч вирусийн ачаалал өндөр байгаа нь халдвар дамжих эрсдлийг нэмэгдүүлж байна гэсэн үг юм. Тиймээс тус байгууллага маскны зөвлөмжөө шинэчлэхэд хүрч вакцин хийлгэсэн хүмүүс ч мөн олон нийтийн газраар явахдаа маск зүүж байхыг анхааруулжээ.

Мөн Рочел Валенский "Вакцин хийлгэсэн иргэд маск зүүснээр бусад хүмүүст, тэр дундаа вакцинд хамрагдаагүй эсвэл дархлаа суларсан ойр дотны хүмүүстээ вирус дамжуулахаас сэргийлнэ" гэжээ. Тус байгууллага харьяа байгууллагууддаа халдвараас урьдчилан сэргийлэх өргөн хүрээний бодлого хэрэгжүүлэхийг уриалсан бөгөөд түүний дотор олон нийтийн дунд бүх нийтээр макс зүүх байдлыг хэвшүүлэх, ялангуяа олон газраас ирсэн аялагчдын дунд үүнийг ажил хэрэг болгохыг хүсчээ.

С.НАРАНГАРАВ

Эх сурвалж: Хinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж