Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.07.31) мэдээллийг танилцуулав.
Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1286 тохиолдол батлагдсан байна. Үүнээс нийслэл хотод 510, орон нутагт 776 тохиолдол бүртгэгджээ. Халдварын улмаас зургаан хүн нас баржээ.
- Хөнгөн-6269
- Хүндэвтэр-2679
- Хүнд-929
- Нэн хүнд-170
Сүүлийн 24 цагийн байдлаар 10047 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 1754 нь хүүхэд, 411 нь жирэмсэн эх эмчлүүлж байна.