Ил задгай махны худалдааг маргаашнаас хориглоно | News.MN

Ил задгай махны худалдааг маргаашнаас хориглоно

Ил задгай махны худалдааг маргаашнаас хориглоно

Ил задгай махны худалдааг маргаашнаас хориглоно

Нийслэлийн Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 1-нээс мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахыг хориглов. Тус захирамжид "Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй стратегийн хүнсээр хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд ил задгай мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг 2021 оны наймдугаар сарын 1-нээс худалдаалахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг НХЕГ, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай" гэжээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ”Хүчит шонхор” худалдааны төвд энэ сарын 23-нд явуулсан шалгалтын дүнг танилцуулахдаа ил задгай махны худалдааг хориглохыг санал болгосон байдаг. Тус газраас ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон Нийслэлийн удирдлагуудад дараах саналыг хүргүүлсэн билээ. Үүнд,

  • Махны ил задгай худалдааг бүрэн зогсоох,
  • Махны бөөний худалдааны төвлөрлийг сааруулж хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг хангах үүднээс Улаанбаатар хотын дөрвөн талд бөөний худалдааг хийх,
  • Хүн амын хэрэгцээнд зориулсан хүнсний махыг зөвхөн үйлдвэрийн аргаар төхөөрөх гэх мэт

Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар ил задгай махны худалдааг маргаашнаас хориглохоор болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
11
БурууБуруу
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Задгай 2021-07-31 124.158.96.225

Хятадууд лав мах, ногоогоо ил зараад хүн ам нь эрүүл, бүр олшроод, улс нь хөгжлийн туйл болоод баллаж байна. Монголчууд зүгээр л дотоодын махны бизнесээ хятадуудаас салгаж ав.

Avatar

ИРГЭН 2021-07-31 103.57.92.72

БӨӨНИЙ ХУДАЛДААЧИД ИЛ ТАЛБАЙД БИШ ДОТОР ЗАРДАГ БОЛБОЛ ҮНЭ НЭМЭГДЭНЭ. МЭДЭЭЖ ОРЧНООС ШАЛТГААЛААД ТАЛБАЙН ТҮРЭЭС ИЛҮҮ ТӨЛӨХ ТУЛ.
МАНАЙ ТӨР ЗАСАГ МАХ, ГУРИЛ, ТАЛХ, БУДАА ЗЭРЭГ ХЭДХЭН НЭР ТӨРЛИЙН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

ИРГЭН 2021-07-31 103.57.92.72

"ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНИЙ МАХЫГ ЗӨВХӨН ҮЙЛДВЭРИЙН АРГААР ТӨХӨӨРНӨ" ГЭЖ ШИЙДВЭР ГАРГАЖ ЯАЖ ЧАДАЖ БНАА!!!
АЙЛ ХОНИО ӨӨРСДӨӨ ТӨХӨӨРӨӨД ИДЭЖ БОЛОХГҮЙ ГЭСЭНТЭЙ ИЖИЛ УТГА БИЗ ДЭЭ?!!.
МАХЫГ ХАЛУУН БОЛОВСРУУЛАЛТ ХИЙЖ ИДДЭГ ТУЛ ИЛ ЗАДГАЙ ХУДАЛДААЛЛАА ГЭЭД НЭГ ИХ ӨВЧИН ХОР БОЛООД БАЙХ НЬ ХАРЬЦАНГУЙ БАГА Ш ДЭЭ.

Avatar

ИРГЭН 2021-07-31 103.57.92.72

ХЯТАДУУДЫН МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХАА. МАНАЙХ ХЯТАДУУДЫГ МАХААР ХАНГАЖ, ХООЛЛОЖ ДИЙЛЭХГҮЙ ШҮҮ.
МАХ БОЛ СТРАТЕГИЙН ХҮНС МӨН БИЗ ДЭЭ?
МАХНЫ ҮНИЙГ ДИЙЛХЭЭ БОЛИОД ИДЭЖ ЧАДАХГҮЙ БОЛСОН ОЛОН АЙЛ БАЙГААГ ТӨР ЗАСГИЙНХАН МЭДЭЖ БНУУ?!!

Avatar

МАШ ЗӨВ 2021-07-31 76.120.132.36

ҮНЭХЭЭР ХҮНСНИЙ ЭРҮҮЛ АХУЙГ МӨРДӨХ ЦАГ БОЛСОН ! МАШ ЗӨВ ШИЙДВЭР БНА

Avatar

Зочин 2021-07-31 124.158.69.238

Монголын тер эргуутсэний нэг илрэл.

Avatar

Зочин 2021-07-31 202.126.89.193

Одоохондоо та нар хийж чадахгүй шүү. Ямарч бэлтгэл хангаагүй байж ийм шийдвэр гаргах гэж амьдрал мэдэхгүй дарга нарын сүржин мэдэгдэл.

Avatar

Зочин 2021-07-31 122.201.31.178

Хүчит шонхор зах бөөн өвчины үүр газар.

Avatar

Зочин 2021-07-31 202.9.47.17

Энэ байгууллага шударга бус нэг өрсөлдөөн илрүүлснүү? Дандаа ард түмнийхээ бизнесийг хааж боох юмдаа

Avatar

Зочин 2021-07-31 202.126.89.23

Зах дээр цэр нусаа хаядаг хүиүүс болиоор юм

Avatar

Зочин 2021-07-31 66.181.161.90

Хотын гаднах 8 бөөний цэг чинь хаана байна?

Avatar

Зочин 2021-07-31 122.201.24.129

Эхлээд евро стандартын амьдралаар иргэдээ амьдруул тэгээд бизнесээ евро стандарттай болго хэдэн хятад иргэдийн гараас махны зах зээлээ. салгачих тэгвэл та нарт сөгдөн мөргөж дээдлэе.

Avatar

Зочин 2021-07-31 202.9.40.54

Нөөцийн мах гээд ямар ч шим шүүс байхгүй. Махыг яаж хадгалахлээрээ тийм болдог юм бүү мэд. Соц нийгэмгийн кило-ын мах чинь шим шүүстэй сайхан байжээ. Одоо сайн болгоно л гэж байна. Махны маань чанар яах бол

Avatar

Зочин 2021-07-31 150.129.142.166

Социализмын үед чинь байгалын мөсөн зоорь олон байсан юм шиг байгаа юм.

Avatar

Зочин 2021-07-31 202.9.47.17

1, 2, 3 гээд махыг ангилдаг байсан. Тусдаа үнэтэй. Ядуучууд нь хамгийн хямд ямааны 3 гэдэг ангиллын турсага малын мах идлэг байваа

Avatar

ok 2021-07-31 59.153.114.166

стартегийн бүтээгдэхүүнүүдээс хятадуудыг эхлээд гаргамаар байна, ерөөсөө ноолуур, махны үйлдвэрүүд дан хятад эзэдтэй болсон бнаа, нарийн ногооны хүлэмжүүд гээд, монгол дотор ороод ирцэн, одоо бүүр мал маллаад, махны үйлдвэрүүдйин эзэн болчихсон, бид одоо юу болоод бнаа, энэ төр засаг чинь хятадын төр болцон юм бишүү, эхлээд наад хятад эзэдтэй махны үйлдвэрүүдийнхээ учрыг олчихож болохуу

Avatar

Амьд үлдэхийн төлөө тэмцэцгээе 2021-07-31 202.21.108.13

Өнгөрсөн 6 жилд ар араасаа шил дарсан олон арван хүнд цохилтууд ард иргэдийг үнэхээр цөхрөлд автууллаа. Одоо нэгдэн тэмцэлд орж эрх баригчдыг огцруулж шийдвэрүүдийг нь нэн даруй цуцлуулах хэрэгтэй.

Avatar

Эгэл нэгэн 2021-07-31 66.181.161.39

"Бадарчин баярлах болоогүй" гэж нэг үг бий. "Сахил хүртээд шал дордов" ч гэдэг. Ээ! Бодоорой! Монополь бизнес ноёлж чадуу иргэдээ жийж байгаа юм биш биз. Мах магнаг болж манай ноён юу … гэдэг болохгүй бээз. Олдоц хэр болох билээ. Ханш хаашаа эргэхнэв. Ард түмэн л хохирох бий вий. Энэ төрийн өнгөнд ажил төрөл назгайрч амьдрал ахуй ч гундлаа Бензин тос нь өслөө. Талх тариа нь ч үнэд оров. Ээ элээ яалаа ийлээ болохгүй байгаа. Эргэж буцсан шийдвэр эгэл олныг чилээж байна. 7 хэмжээрэй! 1 огтлооро

Avatar

ziaa 2021-07-31 64.119.20.63

heden bun zadgai mah awch ideed uhtsen ymbee too barimt bnu shal hudlaa dahiad une nemegdeh ym bn hujaa nar udirdaj bn

Avatar

Зочин 2021-07-31 202.126.89.245

Зөвөө! Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд, нус цэр шээстэй шонхор захын талбай дээр задгай махнуудаа өрчихдөг

Avatar

Dalai 2021-07-31 66.181.161.48

Yg tiim demjij bn

Avatar

Зочин 2021-07-31 202.21.108.13

Чи одооноос Хятадуудын шээстэй мах авах гэж байгаагаа ойлгож байна уу.

Avatar

Зочин 2021-07-31 66.181.161.54

Монгол шээс амттай юу?

Avatar

АРД 2021-07-31 202.9.46.45

Түлш шатхуун, өргөн хэрэглээний бараа, махны үнийг нэмсэн ч иргэд амь зогоосоор л байна. Идэх махыг нь ил задгайгаар зархыг нь хориглохоор яахыг нь үзхэнэ дээ төр юмных нь үнэ ханш өсөөд байхад иргэдийнхээ цалин тэтгэвэрийг нэмэгдүүлж чадахгүй байж ингэж хясаж яахнэв дээ арай юу аа…

Avatar

Irn 2021-07-31 58.109.224.49

Zah deer mah zarj baigaa ni oi gutmaar daa Iim hui negdleeree uls bhgui bh aa

Avatar

Ахмад 2021-07-31 202.9.40.76

Ер нь нийслэлд захууд дээр маш бохир орчинд махыг зардаг шүү дээ , шилэн лангуу ч юу вэ , бүх хүнсний захуудад шилэн лангуу ч бүтэхгүй биз дээ, шороо тоосгүй орчинд махаа зарвал уул шугамдаа зөв шийдвэр шүү, гадаа хүний тоос шороо, машины тоос шороон дотор мах заарахаа зогсоох нь зөв шүү, Та минь ээ ! ! !

Avatar

Зочин 2021-07-31 202.126.88.175

Дэмжиж байна. Манайх шиг ил задгай газар ялаа батгана шавуулаад, гараараа бариад зардаг газар манайхаас өөр хаана ч байхгүй

Avatar

Onoch 2021-07-31 66.181.161.3

Юм хөгжинө гэдэг энэ шүү дээ. Бид гадаадад очоод хардаг. Хэрэглэгчийн шаардлага өндөр болж бна. Хүчит шонхор заваан орчинд бохирдсон махыг бусад захууд хоолны газрууд аваад өнгөц цэвэрлээл зардаг

Avatar

Зочин 2021-07-31 192.82.74.248

Болимоороо. Үнэ нэмэгдэнэ

Avatar

тал 2021-07-31 202.126.88.217

Ченжүүд гадаа зардаг хүмүүс боож үхэх гэж бгаа

Avatar

Зочин 2021-07-31 66.181.161.10

"Ил задгай" гэж яахыг хэлдэг юм бэ? Лангуун дээр ил тавихгүй, битүү шилэн хоргон дотор байлгах юм уу?

Avatar

Оноч 2021-07-31 66.181.161.3

Гадаа зарахгүй. Мэднээ.

Avatar

Dalai 2021-07-31 66.181.161.48

Zoriulaltiin baglaa, savtai hulduugch dotor bn. Ez bro lol

Avatar

Зочин 2021-07-31 202.179.2.147

Сайн байна 8ан хэсэгт бөөний төв байгуулаарай

Avatar

Зочин 2021-07-31 192.82.77.8

ТОМ ТОМ ЯЛАА БАТГАНА СУУГААД ЭВГҮЙ Л БАЙНА ЛЭЭ. ХӨРГҮҮРТ ХИЙЖ ЗАРАХГҮЙ БОЛ ӨДИЙД ХЭЦҮҮ Л ДЭ.

Avatar

111 2021-07-31 66.181.189.173

Юугаа солиороод бгаа юм бэ? Эхлээд оор аргаар борлуулах зуйлээ бэлтгэчихээд хоригложоггуй юм уу? Яаж зар гэж бгаа юм бэ? Дэлхийн бух оронд ингэж зардаг

Avatar

Лойчихсон ЗГ 2021-07-31 202.21.108.13

Хориглоно л гэх юм , мөрөөрөө байгаа худалдаа наймааг байнга хориглож үнэ хөөрөгдөнө. Авилга авахыг хориглочихооч дээ чаддаг юм бол. Хятадын махны үйлдвэрүүдийн зэрлэг бойг хорьчихооч Хятадын төлөөлөгчийн ЗГ.

Avatar

n 2021-07-31 66.181.161.77

ard tumnii hereglee tend l bg. avah durgui ni avahgui l b biz

Avatar

Зочин 2021-07-31 202.126.90.26

Зөв ,хүчит шонхор бол дэндүү шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж