Олимпоос медаль аваад ирсэн найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.31-нд нийтлэгдсэн

Токио 2020

Олимпоос медаль аваад ирсэн найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ

Олимпоос медаль аваад ирсэн найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ

Токио 2020 олимпийн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнээс мөнгөн медаль аваад ирсэн найз бүсгүйдээ онгоцны буудал дээр гэрлэх санал тавьжээ. Оросын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй багийн гишүүн Анастасия Логунова өнгөрөгч Пүрэв гаригт Шереметьевогийн нисэх онгоцны буудал дээр газардахад түүний найз залуу Владимир Черемесин угтан авч, гэрлэх саналаа тавьжээ.

Баярласан бүсгүй гэрлэхийг зөвшөөрчээ.

Гэрлэх санал авсан, олимпийн мөнгөн медаль хүртсэн Анастасия Логунова “Мэдээж, би хэлэх үггүй болчихлоо. Бүгдийг мартчихлаа. Олимпийн талаар юу гэж хэлэхээ мартчихлаа. Миний хувьд олимп дууссан, одоо амьдралын минь шинэ бүлэг эхэлж байна. Өнөөдөр үнэхээр супер өдөр тохиолоо. Ийм юм болно гэж төсөөлсөнгүй” гэжээ.

Сэтгүүлч түүнээс олимпийн медаль, хуримын бөгж хоёрын аль нь чухал вэ? гэж асуухад тамирчин бүсгүй “Хоёулаа” хэмээн хариулжээ.

Харин түүнд гэрлэх санал тавьсан Черемесин “Энэ талаар удаан бодсон. Харин Анастасияаг олимпод оролцох шигшээ багт сонгогдсоны дараа медальтай, медальгүй ирсэн хамаагүй гэрлэх санал тавья гэж шийдсэн. Одоо бүх зүйл сайхан боллоо” хэмээн ярьжээ.

Оросын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг алтан медалийн төлөө АНУ-ын багтай тоглож, харамсалтайгаар ялагдсан юм.

Багийнхаа хамгийн өндөр нь Анастасия Логунова
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
100
ЗөвЗөв
24
ХөөрхөнХөөрхөн
9
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж