Самар түүхээр яваад сураггүй болсон иргэний эрэл мухардав | News.MN

Самар түүхээр яваад сураггүй болсон иргэний эрэл мухардав

Самар түүхээр яваад сураггүй болсон иргэний эрэл мухардав

Самар түүхээр яваад сураггүй болсон иргэний эрэл мухардав

Самар түүхээр яваад сураггүй болсон иргэн өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Өнчин толгой гэх газарт 29 настай эрэгтэй Б нь самар түүхээр яваад алга болжээ. Онцгой байдлын албан хаагчид цагдаагийн байгууллагатай хамтран энэ сарын 20-ноос эрлийн ажиллагааг эхлүүлээд буй.

Эрлийн багийнхан Өнчин толгой гэдэг газраас Хотгойн рашаан гэдэг газар хүртэл 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Иймд эрлийн ажиллагааг түр зогсоожээ. Эрлийн багт Онцгой байдал, цагдаагийн албан хаагчдаас гадна сумын Засаг даргын Тамгын газар, Хан-Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын ажилтнууд  багтаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

төрөө 2021-07-31 203.91.115.56

самранд онгоц удаа дараа нисгээд л тансаг шүү …

Avatar

Зочин 2021-07-31 190.2.132.207

Самарчид гэсэн энэ ядарсан хүмүүс рүү дайрах яахав цаана нь бга энэ хүмүүсийг хөлсөлдөг мафижсан хулгайчид руугаа дайраач. энэ хулгайчид менге егне нтр гээгүй бол хэн тэр ой тайга руу үхлээ дуудаж явахийн

Avatar

🐺🐺🐺🐻💀 2021-07-31 202.21.108.4

Хулгайгаар самарт явж алга бологсодыг эрж хайж зарлага үлдэх ч хэрэггүй ээ! Тэд нар чоно нохойн хоол болчихсон байвал таарах хүнэнцэр юмаа!

Avatar

Иргэн 2021-07-31 202.179.24.197

Самар түүж байгаль сүйтгээд байхаар хөлс хүчээ гаргаж ажил хий. Ийм хүмүүсийг өрөвдөад байгаа хүмүүсийг ойлгохгүй байна. Сүйтгэгдсэн ойг харахаар нүд хальтрам болсон байна лээ.

Avatar

Zochin 2021-07-31 66.181.161.126

Энэ самарчдыг мөнгө,ажил болж хайх хэрэггүй байгаль сүйтгэсэн малнууд

Avatar

Модны алуурч Самарчид 2021-07-31 64.119.22.177

Би самарчидтай Шарга Морьтын эцсээс цааш хуучин Орос пионерийн зуслангийн тэнд таарч байсан, тайрдас модонд горьтиг шиг хөл хийчихсэн мөрлөөд үүрээд явж байдаг юм билээ. Модны доор 2 хөлийг нь шаантаглаж байгаад үзүүр дэх тайрдсаар нь хүчтэй савж цохисоор байгаад болсон, болоогүй хамаагүй бүх самрыг нь унагаадаг юм бнлээ. Цохисон газар нь модны холтос нь ховхроод зүрх шимширмээр гэмтдэг, би тэсэлгүй хэд хоног хүлээчих л дээ самар болоогүй байна шдээ гэж хэлээд золтой алуулчихаагүй.

Avatar

Zochin 2021-07-31 64.119.21.227

Shunaltai ymnuud ch bga xoxi n ydarsn geree tejeex gj yvaa xumuus xetsuu l de tsaad tald n shulaachid bga jooxn Mongo ogol ixenxiig n oorsdoo avdag

Avatar

/*-*/ 2021-07-31 49.0.142.18

Самаранд явбал сармагчин болно, Жимсэнд явбал жирэмсэн болно

Avatar

Зочин 2021-07-31 66.181.161.10

Өдийд самар байдаг юм уу??

Avatar

ичиг ичиг 2021-07-31 124.158.107.71

Самарчид гэж уулын модыг хөрөөдөж байгаад түүдэг хэдэн халтар нөхдийг одоо яана даа. Ажил хийхгүй. Дандаа хулгай хийж амьдардаг. Мод, самар, зэрлэг гахай цаашлаад баавгай буга гөрөөс алаад зарчихдаг. Ланд унасан бичиг үсэг мэдэхгүй залуучууд олон боллоо. Нутгийнхан нь түүнийг мөн сэргэлэн амьжиргаатай гээд бүүр өөхшүүлчихсэн байдаг юм

Avatar

Иргэн 2021-07-31 202.21.107.118

Самранд явахаа болих нь дээр дээ. Амиа золих хэрэг бхгүй

Avatar

За одоо больё оо. 2021-07-31 202.126.89.62

Энэ арай дэндэж байна. Хаашаа л харна ажлын байр байсаар байтал заавал самар түүж их мөнгө олох гэж өөрийн шуналдаа хөтлөгдөж яваад алга болсон хүмүүсийг юунд нь өрөвддөг байна аа? Ер нь энэ самар авна гэсэн зар өгч байгаа этгээдүүдийг шалгаж өндөр татвар авахгүй бол энэ мэтийн самар түүх гэж яваа хүмүүс ой модыг сүйтгэж байгаа шүү.хэдэн жилийн дараа самрын бүү хэл намхан ч модгүй бас усгүй ургамалгүй амьтангүй болх вии

Avatar

bat 2021-07-31 192.82.65.182

samar,jimsend yavahdaa4-5 huntei bag bolj yavah huuli gargaad zorchson tohioldold erj haihgui geed zarlachih,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж