Иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ эм тарианы зардлыг өөрөөсөө гаргасан бол буцаан авах боломжтой болов. Энэ талаар Эрүүл мэндийн яамны мэдээлснээр гуравдугаар сарын 1-ээс хойш Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед өвчний түүхэд бичигдсэн эм, тариаг өөрөөсөө гаргасан тохиолдолд буцаан авах боломж бүрджээ.
Тодруулбал, хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийнхээ Чанарын албанд эм тариа авсан зардлын И-баримтыг хавсарган хүсэлтээ өгснөөр өөрөөс гаргасан эм тарианы зардлыг буцаан авах юм байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13.1.8-д зааснаар “Даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд зах зээлийн жишиг үнээр тооцон даатгуулагчид буцаан олгох” гэжээ.
Холбоотой мэдээ