Нэг хүн мэт болгож байдаг зүйл нь юу гэдгийг хосууд өөрсдөө ч мэддэггүй байх. Нэгэн найз маань анх танилцахдаа “Улаан арьстан” багийн дэмжигч байсан юм. Удалгүй тэр хамгийн дотно найзтай маань үерхэх боллоо. Тэр найз маань надтай адил “Цэнхэрүүд” багийг дэмждэг юм. Энэ хоёр багийнхан бие биенээ үзэхгүй. Аргагүй шүү дээ. Тэд улаан дотоож өмсдөг бол бид хэзээ ч үгүй. Гэтэл хэдэн сарын дараа нөгөө “Улаан арьстан”-ы дэмжигч манай талд орсон байв. Мэдээж найзын минь гавъяагаар тэр шүү дээ. Би хэдийгээр ганц бие атаархуу эр биш, “Цэнхэрүүд” –ийн улаан фен ч гэсэн түүнийг өөрийнхөө багийн дэмжигчээр дуртайяа элсүүлсэн. Хүмүүс өөрчлөгддөг нь сайн хэрэг. Гэхдээ би л хувьдаа хэзээ ч “Улаан арьстан” –уудын талд орохгүй байсан юм. Хэзээ ч.
Нэг хүн мэт болох
Шөл бол миний дуртай хоол. Ресторанууд ч намайг шөл талхтай иддэг гэдгийг мэднэ. Тиймээс тэд намайг шөл авах эсэхийг огт асуудаггүй. Бас зүгээр шөл захиалсан ч заавал талхтай авчирч өгдөг юм. Харин зарим хосууд яг л ийм талхтай шөл шиг хамт явдаг нь заримдаа залхуутай санагддаг. Үүний сонгодог жишээ бол “ бид хоёр” гэдэг олон тоон дээр хэлдэг үг. Тэд яагаад өөр өөрсдийнхөө өмнөөс ярьж, сэтгэж болдоггүй юм бэ?
Бусдын хажууд ч нялуурахаа мартахгүй
Тэдний инээмсэглэн, тэврэлдэж, гар гараасаа барилцаж, шүргэлцэж байгаа нь надад байхгүй зүйлийг байнга сануулдаг. Уур хүрмээр.
Хосууд маш удаан, бүр залхуутай удаан алхдаг
Та магадгүй энэ бол хотын амьдрал шүү дээ гэх байх л даа. Гэхдээ би алхаж байхдаа А цэгээс В цэг хүрэхийн тулд л яаравчилдаг. Харин хосуудыг яагаад тэгж удаан алхадгийг мэдэхгүй. Тэд нар барьсан цэцгээ үнэрлэж, гээсэн үгээ хайж явдаг байх. Гэхдээ тэд эргэн тойрныхоо ганц бие хүмүүсийн амьдралын алтан мөчөөс хулгайлж байгаагаа анзаардаггүй.
Найзуудаасаа хос гаргах гэж оролдоно
Тэд хөндлөнгийн ганц бие хүмүүсийг ганц бие гэж ад шоо үзэж тохирох золиосыг хайж гарна. Тэд бүр эргэн тойрныхоо хүмүүсийг өөрсөдтэйгээ адилхан болгохыг оролддог.
Үл үзэгдэгч болно
Хамгийн дотно найз ч хэн нэгэнтэй орооцолдоод ирэхээрээ ор сураггүй алга болдог. Хэн нэгэнд ухаангүй дурлахад сэтгэлээ хуваах хэцүү нь мэдээж. Гэхдээ найз нөхөд, гэр бүлээ мартана гэдэг уучилшгүй зүйл.
О. Халиун