Бэлгэвчний тусламжтай алтан медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.30-нд нийтлэгдсэн

Бэлгэвчний тусламжтай алтан медаль хүртжээ

Бэлгэвчний тусламжтай алтан медаль хүртжээ

Австралийн сэлүүрч Жессика Фокс "Токио 2020" олимпийн наадмын каноэ завины ганцаарчилсан төрөлд түрүүлж, алтан медаль хүртсэн нууцаа задалжээ. Тэрбээр завиныхаа гэмтлийг бэлгэвчийн тусламжтай зассан байна. Тэрбээр каноэ завины хошууг бэлгэвч углан хамгаалжээ.

Долоон удаагийн дэлхийн аварга Жессика Фокс бэлгэвчийн тусламжтай хэрхэн завиа засаж буй дүрс бичлэгээ “Та нар бэлгэвчийг завь засахад хэрэглэж болдог гэдгийг огт мэддэггүй байсан гэдэгт мөрийцөхөд бэлэн” гэсэн тайлбартай өөрийн инстаграмдаа нийтэлсэн байна.

Ийнхүү тэр 105.04 секундийн амжилт үзүүлсэн бол Их Британийн тамирчин Мэллори Франклин /+3.64/ хоёроор барианд орж, мөнгөн медаль авсан байна. Харин хүрэл медалийн эзнээр Германы тамирчин Андреа Херцог /+6.09/ тодорчээ.

Дашрамд дурдахад, "Токио 2020" наадмын зохион байгуулагчид тус наадамд оролцож буй баг тамирчдад 160 мянган ширхэг бэлгэвчийг үнэгүй тараасан билээ.

Эх сурвалж: Business Insider, Buzznews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж