Ким Жон Ун Хятадын цэргүүдийн дурсгалыг хүндэтгэж, цэцэг өргөв | News.MN

Ким Жон Ун Хятадын цэргүүдийн дурсгалыг хүндэтгэж, цэцэг өргөв

Ким Жон Ун Хятадын цэргүүдийн дурсгалыг хүндэтгэж, цэцэг өргөв

Ким Жон Ун Хятадын цэргүүдийн дурсгалыг хүндэтгэж, цэцэг өргөв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун  Солонгосын дайнд амь үрэгдсэн хятад цэргүүдийн дурсгалд энэ Лхагва гаригт хүндэтгэл үзүүлж цэцэг өргөхийн ялдамд Бээжинтэй нягт харилцаатай байхыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, Ким Жон Ун Солонгосын дайн дууссаны 68 жилийн ойн баярыг тохиолдуулан тус дайнд амь эрсэдсэн Хятадын цэргүүдийн дурсгалыг хүндэтгэхээр найрамдлын цамхагт зочилсон нь 2011 онд удирдагчийн албыг авсанаас хойшхи гурав дахь тохиолдол аж.

1950-1953 оны хооронд хойгт хооронд өрнөсөн тус дайнд БНСУ-ыг АНУ ба өрнөдийнхөн, Хойд Солонгосыг ЗХУ, БНХАУ зэрэг коммунист орнууд дэмжиж байв. Ким Жон Ун цэцэг өргөх үеэрээ "Хойд Солонгос хамгийн хүнд хэцүү сорилтыг даван туулж байх үед Солонгосын ард түмний түүхэн тэмцэлд амь биеэ хайрлалгүй тусласан Хятадын ард түмний эрхэм сайхан сэтгэл үүрд дуурсагдах болно" гэсэн юм.

Ким Жон Уны тодорхойлсноор Хойд Солонгос өдгөө цар тахлын нөхцөл байдал, АНУ-ын авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ, өнгөрсөн жил болсон байгалийн гамшиг зэргээс үүдэн хамгийн хүнд хэцүү цаг үеийг туулж байна.  Тэрбээр өөрийн хамгийн дотно түнш БНХАУ-тай эдийн засгаа харилцаагаа сайжруулахыг хүсч байгаагаа илэрхийлжээ. Хойд Солонгос нь энэ долоо хоногийн эхээр өрсөлдөгч Өмнөд Солонгостой харилцаагаа сэргээхээр болж, 13 сарын дараа хил дамнасан холбооны сувгуудыг нээсэн юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар Хойд Солонгос эдийн засгийн нөхцөл байдлаа сэргээхийн тулд гадаад ертөнцтэй харилцаагаа сайжруулахыг зорьж байгаа гэсэн юм. Гэвч үүнээс өөр байр суурьтай байгаа хүмүүсийн хувьд Хойд Солонгосоос Сөүлтэй харилцаагаа сайжруулсан нь цөмийн зэвсгийн хэлэлцээнд АНУ-ыг буулт хийлгэхэд түлхэц үзүүлэх зорилготой аж. Пхеньян, Вашингтон хоёрын дунд удтал яригдаж буй цөмийн зэвсгийн хэлэлцээ нь одоогийн байдлаар зогсонги байдалд байгаа.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-07-30 64.119.31.172

энэ пэндгэр пацаан, фашист путлер 2 хятадад их хайртай болжийшүүү, ккк.

Avatar

Зочин 2021-07-30 59.153.115.156

Амьхандаа л өөрсдийгөө цөмийн з****г хөгжүүлэх, эзэмших эрхтэй гэж дэлхийн хамтын нийгэмлэгээр зөвшөөрүүлэх гээд л ядаад байгаа тэнэг л дээ. Хөлд нь зайлуул ард түмэн нь чирэгдэн зовж буй. Хойдууд хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй. Харин наана нь түүхээс өөрөө арчигдана. Ийм банди нар тийм аюултай з****г чөлөөтэй эзэмшээд эхэлбэл, хүн төрөлхтөн яаж оршин тогтнох вэ. Захын жалга довны хийрхэгч нар араас нь барьцаад, тэгээд аюулгүй тогтвортой байдал энэ тэр бүрэн хяналтнаас гарна биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж