Усан сэлэлт: Б.Энххүслэн Монгол Улсын рекордыг шинэчилж, дөрөвт орлоо

Хуучирсан мэдээ: 2021.07.30-нд нийтлэгдсэн

Токио 2020

Усан сэлэлт: Б.Энххүслэн Монгол Улсын рекордыг шинэчилж, дөрөвт орлоо

Усан сэлэлт: Б.Энххүслэн Монгол Улсын рекордыг шинэчилж, дөрөвт орлоо

НЭМЭЛТ:

Эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Б.Энххүслэн зайгаа 27.29 секундэд туулж, тавдугаар гарааны дөрөвт орлоо. Тэрбээр Монгол Улсын рекордыг шинэчилсэн тухай албаныхан ярьж байна.


Эрэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд өрсөлдсөн М.Дэлгэрхүү тавдугаар гарааны наймдугаар байрт орж тэмцээнээ өндөрлүүлээ. Тэрбээр нийт зайгаа 24.63 секундэд туулжээ.


Усан сэлэлтийн эрэгтэй, эмэгтэй 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн тэмцээн өнөөдөр/2021.07.30/ 18:00 цагаас эхэлж байна. Энэхүү төрөлд М.Дэлгэрхүү, Б.Энххүслэн нар Монгол Улсаа төлөөлөн оролцоно.

  • Эрэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах сэлэлт – М.Дэлгэрхүү 18:10 цагт
  • Эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах сэлэлт – Б.Энххүслэн  18:30 цагт

М.Дэлгэрхүү

  • Спортын төрөл: Усан сэлэлт
  • Төрсөн огноо: 1996.09.21
  • Амжилт: УАШТ-ий 19 алт, 7 мөнгө, 2 хүрэл медалийн эзэн

Б.Энххүслэн

  • Спортын төрөл: Усан сэлэлт
  • Төрсөн огноо: 2001.12.14
  • Амжилт: УАШТ-ний 30 алт, 4 мөнгөн медалийн эзэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж