Дэлхийн дахинд “Covid-19”-ийн “дельта” хувилбар илэрсэн улс орнуудын тоо 132 болсон талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.
“Дельта” хувилбар нь ДЭМБ-ын “анхааралтай ажиглах” ангилалд орсон, дөрвөн мутацийн нэг бөгөөд “альфа” хувилбар 182 оронд, “бетта” хувилбар 131 оронд, “гамма” хувилбар 81 оронд илрээд байна.
Сүүлийн үеийн судалгаанаас харахад "covid-19”-ийн вакцинуудын үр дүн эдгээр дөрвөн хувилбарын эсрэг буурч байгаа нь ажиглагджээ Гэхдээ хүндээр өвчлөх, эмнэлэгт хэвтэх, нас барах зэрэг эрсдэлээс сайн хамгаалж байгааг онцолсон байна.
Мөн халдвар авсан хүн вакцины дор хаяж нэг тунг хийлгэсэн тохиолдолд гэр бүлийн гишүүдийн дунд халдвар тархах эрсдэл вакцин хийлгээгүй хүнийхтэй харьцуулахад бараг тэн хагасаар буурч буй байдал ажиглагдсан байна.
Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар илэрсэн халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоосоо найман хувиар өсөж, 3.8 сая давсан бол долоо хоногт 69 мянга гаруй хүн халдвараар нас барсан нь долоо хоногийн өмнөхөөс 21 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Эх сурвалж: Livemint
Холбоотой мэдээ