"Н.Түвшинбаярын хэргийг ХУД-ийн прокурор хянаж байна"

Хуучирсан мэдээ: 2021.07.30-нд нийтлэгдсэн

"Н.Түвшинбаярын хэргийг ХУД-ийн прокурор хянаж байна"

"Н.Түвшинбаярын хэргийг ХУД-ийн прокурор хянаж байна"

Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харицлах албанаас өнөөдөр/2021.07.30/ МУГТ Н.Түвшинбаяртай холбоотой мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд “Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байна. Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоохын тулд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс зайлшгүй мэдүүлэг авах шаардлагатай. Энэ ажиллагаа хүлээгдэж байна” гэв.

Улсын начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан Н.Түвшинбаяр өнгөрсөн тавдугаар сарын 20-ны өдөр суллагдаж, гадуур байцаалт өгч байсан билээ. Гадуур байцаалт өгөх хугацаандаа тэрбээр Монголын үндэсний олимпийн хороогоор орж, ажилдаа эргэн орсноо мэдэгдэж, түүний нарийн бичгийн дарга олимпийн хорооны тамгыг авч зугтсан хэрэг гарсан. Гэвч МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хуралдаж, Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн юм. Удалгүй Н.Түвшинбаяр нь авч явсан тамгаа эргүүлэн өгснийг мэдэгдсэн.

Хилийн хориг тавиулсан учир Н.Түвшинбаяр Токио руу явж баг тамирчдаа дэргэдээс нь дэмжиж чадаагүй. Харин түүнд зодуулсан Э.Энхбат одоог хүртэл Өмнөд Солонгос улсад эмчилгээ хийлгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
10
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж