Байгалийн гамшигт 10 га ой мод сүйдэж, 11 хүн замд боогджээ

Хуучирсан мэдээ: 2021.07.30-нд нийтлэгдсэн

Байгалийн гамшигт 10 га ой мод сүйдэж, 11 хүн замд боогджээ

Байгалийн гамшигт 10 га ой мод сүйдэж, 11 хүн замд боогджээ

Ховд аймгийн нутагт энэ сарын 28-нд байгалийн гамшигт үзэгдэл болжээ. Тодруулбал, тус аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн  нутаг, Цамбагарав уулын өвөрт орших Долоон ногоон нуураас эх авдаг Хусны гол , аадар борооны улмаас үерлэж, ус нь эргээсээ хальсан байна.

Уг байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 10 гаруй га ой мод болон тус багийн айл өрхүүдийн зуслангийн гол зам болох  Хад үзүүрийн гүүр, малчдын өвөлжөө, хаваржаа сүйджээ. Ховд аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад:

-Одоогоор хохирлын хэмжээ тодорхой болоогүй. Долдугаар сарын 28-нд шөнийн 02:00 цагийн үед Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Цамбагарав уул орчим байрлах Гангын нуур сэтэрч байгалийн гамшигт үзэгдэл боллоо гэсэн мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу шуурхай баг ажилласан байгаа. Ихэнх нутгаар бороо их орж байгаа учраас холын замд зорчиж байгаа жолоочид, аймаг, сумын төвөөс хол байрласан малчид иргэд сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.

Байгалийн гамшиг болсон тус сумын Онцгой комисс, мэргэжлийн байгууллагын төлөөлөл гамшигт үзэгдэл болсон тухайн газар нутагт ажилласан байна. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас орон нутгийн зам эвдэрч хаагдаж, хоёр автомашинтай 11 хүн боогджээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ховд аймгийн Онцгой байдлын газрын найман алба хаагч аврах ажиллагаа явуулсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж