Х.Нямбаатар буруугаа Ц.Нямдорж руу чихэв

Хуучирсан мэдээ: 2021.07.30-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар буруугаа Ц.Нямдорж руу чихэв

Х.Нямбаатар буруугаа Ц.Нямдорж руу чихэв

Цагдаагийн байгууллагад бугшсан идээ бээр, хүчирхийлэл, доромжлол хэрээс хэтэрчээ.  Энэ салбарт  хуулийн гэхээсээ хариуцлагын салхи оруулах болсны дохио, бодит илрэл нь  цагдаагийн алба хаагчид иргэний биед халдаж буй бичлэг өчигдөр /2021.07.29/  цахим орчинд тархсан явдал байв.

Тус бичлэг нь хоёр жилийн өмнөх бичлэг бөгөөд тухайн үед хохирогч талаас цагдаагийн байгууллагад  гомдол гаргаагүй аж. Тэгвэл Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ хэрэгтэй холбоотойгоор “Цагдаагийн байгууллагад хүний эрхийг дээдэлж хүнлэг энэрэнгүй байх явдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг үүрэг болгосоор ирсэн. Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсч байна” хэмээн жиргэжээ. Өөрөөр хэлбэл Х.Нямбаатар өмнөх сайд Ц.Нямдорж руу буруугаа чихэв.

Харин 2012-2014 онд Хууль зүйн сайд хийж байсан Х.Тэмүүжин “Дээр нь бодлого байхгүй бол доор нь ийм зүйлс гарч, гаарсаар л байна. Хүний эрхийн мэдрэмжгүй ийм дураар авирлал, албан тушаалтнуудын хувийн ааш, арга хэмжээ тэдний хүчирхийлэл хуулийг орлож,  хуулийн нэр бариад их удлаа даа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж