Ш.Энхийн-Одын анд "NBA"-д орж, Уэстбрук “Хаантай” нэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.07.30-нд нийтлэгдсэн

Ш.Энхийн-Одын анд "NBA"-д орж, Уэстбрук “Хаантай” нэгдэв

Ш.Энхийн-Одын анд "NBA"-д орж, Уэстбрук “Хаантай” нэгдэв

NBA-ийн эргэн тойронд өнөөдөр/2021.07.30/ олон зүйлс болж өнгөрлөө.


Монголын цагаар өнөөдөр өглөө 08:00 цагаас Хойд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн холбоо "NBA"-ийн 2021 оны драфтын үйл ажиллагаа явагдав. Энэ оны драфтын тэргүүн сонголтоор Детройт Пистонс баг Кэйд Каннингем хэмээх хүүг сонгов. 19 настай түүний хувьд өнгөрсөн улирал Оклахома Стэйт багт тоглож, 20.1 оноо дунджилжээ.

Харин хоёр дахь сонголтоор Хьюстон Рокетс баг Жэйлон Гринийг сонгосон. Их сургууль, коллежид оролгүй "NBA"-ийн хөгжлийн лигт нэг жил тоглох шийдвэр гаргаж, олон хүнийг алмайруулж байсан энэ хүү Ш.Энхийн-Одтой нэг багт тоглож байсан түүхтэй. Тэд хамтдаа “Prolific Pref” багт нэг улирал хүчин зүтгэсэн.

Кливленд Кавальерс гурав дахь сонголтыг хийж, Эван Моблиг, Рэпторс дөрөв дэх сонголтоор Скотти Барнесыг, Мэжик тав дахь сонголтоор Жэйлон Саггс нарыг тус тус сонгов.

Драфтын өдөр"NBA"-ийн 30 багийн ерөнхий менежерүүд үндсэн ажлаа хийж, багаа бүрдүүлэх эхний алхмуудаа хийдэг. Энэ жилийн эхний том алхмыг Лос Анжелес Лэйкерс баг хийв. Дараалан түрүүлэх зорилготой байсан ч бэртэл гэмтлийн улмаас хүссэндээ хүрч чадаагүй тэд Леброн, Энтони Дэвис хоёр дээр дахин нэг супер одыг авчрав. Тодруулбал, Вашингтон Уизардс багаас Рассель Уэстбрукийг авчирч, түүний оронд Кайл Кузма, Монтрез Харрелл, Кентавиус Колдуэлл-Поуп, энэ оны драфтын нэгдүгээр тойргийн 22 дахь сонголтыг тус тус өгчээ.

Солилцоог амжилттай болгох үүднээс Уизардс нэмж, 2024 болон 2028 онуудын драфтын хоёрдугаар эрхүүдийг нэмэв.

Рассель Уэстбрук өөрийн инстаграм хуудаснаа “Баярлалаа, Вашингтон. Эхний өдрөөс л та бүхэн манай гэр бүлийг халуун дулаан угтан авсан. Багийн удирдлага, бэлтгэлийн төвийнхөн, дасгалжуулагчид, багийн нөхөд, фэнүүд гээд хүн бүр. Надад боломж олгож, намайг алхам тутамд минь дэмжиж байсан та бүхэндээ талархсанаа илэрхийлье. Энэ гайхалтай байгууллагын нэг хэсэг байсандаа баярлаж байна. Вашингтон хотыг гэрээ болгоход хугацаа шаардаагүй ээ. Энэ байгууллагатай хамт туулсан сорилт бүхэндээ би үүрд талархах болно. Баярлалаа” гэжээ.

NBA-ийн 2021-2022 оны улирал 10-р сарын 19-нд нээлтээ хийх товтой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
9
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж