“Мутацийн халдвар тархаж, орон нутагт тохиолдлын тоо өсч байна”

Хуучирсан мэдээ: 2021.07.30-нд нийтлэгдсэн

“Мутацийн халдвар тархаж, орон нутагт тохиолдлын тоо өсч байна”

“Мутацийн халдвар тархаж, орон нутагт тохиолдлын тоо өсч байна”

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр, Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газар Л.Энхсайхан нар сэтгүүлчийн асуултад хариулж дараах мэдээллийг өглөө.


-Вакцины бүрэн тунд хамрагдсан хүн бүрд эсрэг биет үүсэх үү?

-Халдвараар өвдөөд эдгэрсэн хүн бүрд эсрэг биет тогтоно гэж байхгүй. Вакцины бүрэн тундаа хамрагдсан иргэдэд ч мөн адил шууд эсрэг биет тогтохгүй шүү дээ. Үүнийг иргэд сайн ойлгох хэрэгтэй. Хүмүүс дархлаажуулалтад хамрагдаад л халдвар авахгүй мэт бодож байна. Нийтийн дархлаа, сүргийн дархлаа үүсэх болоогүй. Вакцинд хамрагдаагүй 0-11 насны хүүхдүүд өнөөдөр халдвараар өвдөх өндөр эрсдэлтэй байна. Тиймээс нэг хүний гэхээс илүүтэй нийтээр вакцинаа хийлгэсэн тохиолдолд дархлаа тогтох боломжтой.

-Хичээл сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын нэгнээс эхлэх үү?

-Өнөөдрийн байдлаар 204 мянга гаруй хүүхэд вакцинд хамрагдаад байна. Үүнээс 12-15 насны 141 мянган хүүхэд, 15-17 насны 62 мянган гаруй хүүхэд дархлаажуулалтад хамрагдаад байгаа. Халдварын тархалтаас урьдчилан сэргийлж нийт хүүхдүүдийг вакцины бүрэн тунд хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Аль болох хичээлийг танхимаар оруулахыг зорьж, төлөвлөж ажиллаж байгаа.

-"Альфа" болон "дельта" хувилбарт ямар төрлийн мутаци илэрсэн бэ?

-Монгол Улсын хүн амын дунд "альфа" хувилбар тархсан байгаа нь шинжилгээгээр батлагдсан. "Дельта" хувилбар ч мөн батлагдаад байгаа. Хариу арга хэмжээг авах арга мутацид орсон хэлбэр дээр ч ижил яригдана. Хөл хөдөлгөөний хязгаарлалт тогтоож, вакциныхаа бүрэн тунг хийлгэж чадвал цар тахалд өртөхөөс урьдчилан сэргийлж чадна. Мутацид орсон хэлбэр тархаж байгаа. Баяр наадмын өдрүүдэд нийслэлээс орон нутгийг зорих иргэд нэмэгдэж, халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол тархсан байж болно. Тиймээс иргэн бүр халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлах хэрэгтэй байна.

-Вакцинжуулалттай холбоотойгоор ураг амьгүй болох тохиолдол бүртгэгдэж байгаа юу?

-Жирэмсэн эхчүүдийн дархлаажуулалт эхэлснээс хойш 5300 орчим эмэгтэй хамрагдаад байна. Covid-19 халдвар авсан тохиолдолд жирэмсэн эмэгтэйчүүдийн биеийн байдал богино хугацаанд хүндэрнэ. Одоогоор вакцинаас хамаарч ураг эндсэн асуудал гараагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж