“Нас барсан хүмүүсийн 86 хувь нь вакцинд хамрагдаагүй”

Хуучирсан мэдээ: 2021.07.30-нд нийтлэгдсэн

COVID-19

“Нас барсан хүмүүсийн 86 хувь нь вакцинд хамрагдаагүй”

Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүрийн Баасан гаригт сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байгаа. Тохиолдлын тоо буурч, гэрийн нас баралт бүртгэгдээгүй болохыг албаны хүмүүс мэдээлж байна.


Covid-19-ын нөхцөл байдлын талаарх 7 хоногийн нэгдсэн мэдээлэл

Covid-19-ын нөхцөл байдлын талаарх 7 хоногийн нэгдсэн мэдээллийг танилцуулж байна

Posted by News.mn on Thursday, July 29, 2021

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр:

-Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 398 тохиолдол, орон нутагт 896 халдварын тохиолдол бүртгэгдлээ. Орон нутагт 70 хувь, нийслэлд 30 хувьтай байна. Дархан-Уул, Увс, Баян-Өлгий зэрэг аймагт халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Тохиолдлын тоо буурч байгаа нь PCR шинжилгээний сорьцыг бууруулсантай холбоотой гэж иргэд хэлж байна. Шинжилгээг 7000 хүнээс авч байгаад 5000 хүнээс авлаа гэдэг статистиктай бууралтыг хамааруулж ойлгох боломжгүй. Нийт шинжилгээнд эерэг эзлэх хувь сүүлийн долоо хоногт буурч байгаа. Дөрөвдүгээр сард 28 хоногийн хатуу хөл хорио тогтооход тархалт эрс буурсан. Тиймээс халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлах нь чухал.

Хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийн халдварын тохиолдлыг судалж үзэхэд 12-17 насны хүүхдүүдийн тохиолдол буурсан байна. Эдгээр насны хүүхдүүдийн вакцинжуулалт 60 хувьтай явж байгаа. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд 4000 орчим нь дархлаажуулалтад хамрагдсан. Халдварын тохиолдлыг буурч байгаа нь 100 хувь вакцинтай холбож ойлгох нь өрөөсгөл юм. Сүүлийн долоо хоногт гэрт нас барсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн халдвараар нас барсан нийт хүмүүсийн 86 хувь нь вакцинд хамрагдаагүй байсан. Тиймээс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж дөрвөн төрлийн вакцинаас сонгож хийлгэх нь зүйтэй гэдгийг зөвлөж байна.

Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газар Л.Энхсайхан:

-Халдварын тархалт буурч, амны хаалтаас татгалзаж байсан улс орнууд "дельта" хувилбарын вирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор дахин амны хаалтыг зүүж байна. Монгол Улсад ч энэ төрлийн вирусийн тохиолдол бүртгэгдсэн учир иргэд аль болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Covid-19 халдварын тохиолдлоор тамхи татдаг, архаг суурь өвчинтэй, таргалалттай иргэд өвдөх өндөр эрсдэлтэй байгаа. Тиймээс эрсдэлээс урьдчилан сэргийлж эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Хэрэв дотоод орчинд ажиллаж байгаа бол агаарын солилцоог сайн хийж, амны хаалтаа тогтмол зүүх нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж