"Танхайрсан цагдаа нарыг ажлаас нь чөлөөлсөн"

Хуучирсан мэдээ: 2021.07.30-нд нийтлэгдсэн

"Танхайрсан цагдаа нарыг ажлаас нь чөлөөлсөн"

"Танхайрсан цагдаа нарыг ажлаас нь чөлөөлсөн"

Нийслэлийн цагдаагийн удирдах газар болон  ЦЕГ-ын Дотоод, хяналт аюулгүй байдлын газраас цагдаагийн албан хаагчид иргэдийг зодож, танхайрсан асуудлаар мэдээлэл хийлээ. Тус газраас иргэдийн биед халдсан албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн гэдгийг мэдээллээ. Иргэдийн биед халдсан зөрчил нь 2019 оны хоёрдугаар сарын 25-нд гарсан байна. Тухайн үед иргэн, цагдаагийн албан хаагчид хоорондоо тохиролцож, бүртгэлд оруулаагүй байсан аж.  Эл хэрэг хоёр жилийн дараа цахим орчинд цацагдснаар ил болж байгаа нь тухайн үед хохирогч талаас гомдол гаргаагүй гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мэдээлснээр  танхайрсан цагдаа нарын бичлэг өчигдөр 21:35 цагийн үед цацагдснаар энэ хэрэг ил болжээ. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтын ажиллагааг шуурхай явуулж иргэний эрх чөлөөнд халдсан гэдгийг нь тогтоожээ.

ЦАГДААГИЙН ХУРАНДАА Д.МАНЛАЙБААТАР:

-Цахим сүлжээнд өчигдөр  Г, Б твиттер хуудаснаас цагдаагийн албан хаагч иргэний эрх чөлөөнд халдаж буй бичлэг цацагдсан. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас шалгах ажиллагааг явууллаа. Танхайрсан цагдаа нарын үйлдэл хоёр жилийн өмнө болсон. Тухайн үед цагдаагийн байгууллагад  “Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн ард байрлах баарнаас нэр бүхий иргэд төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгэж байна” гэх дуудлага бүртгэгдсэн. Энэ дагуу эргүүлийн албан хаагчид ажилласан. Цагдаагийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байхдаа иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон.

Энэ хэрэг хоёр жилийн дараа цахим орчинд цацагдснаар цагдаагийн байгууллагынхан мэдэж байна. Тухайн үед хохирогч иргэн, цагдаагийн албан хаагчид хоорондоо тохирсноор цагдаагийн байгууллагын удирдах албан тушаатнуудад мэдээлэхгүй нуун дарагдуулсан нь илэрлээ. Цагдаагийн алба хаагчидтай холбогдох хэргийг мөрдөн шалгаж, гэмт хэргийн шинжтэй  гэж үзсэн тул Авлигатай тэмцэх газарт шилжүүлэхээр саналыг хүргүүлээд ажиллаж байна. Зөрчил гаргасан албан хаагчдад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эцсийн шийдвэрээр шүүхээс хуулийн хариуцлага тооцох эцсийн шийдвэрийг гаргана.

ХОХИРОГЧДЫН ТАЛААС ТУХАЙН ҮЕД ГОМДОЛ ГАРГААГҮЙ

Цагдаагийн байгууллагаас сэтгүүлчдийн асуултад дараах тайлбарыг өглөө.

Цагдаагийн албан хаагчдын ёсзүйтэй холбоотой зөрчил гарсаар байна. Үүнд цагдаагийн байгууллагаас ямар хяналт тавьдаг вэ. Ёсзүйн сургалт зохион байгуулдаг уу?

-Цагдаагийн албан хаагчийн ёсзүй  үеийн үед яригдаж буй асуудал. Тухайн хүний үйлдэл үүрэг гүйцэтгэхтэй холбоотой стресс, бухимдлаа хэтрүүлэх үйлдлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж  байна. Тухайлбал, энэ оны гуравдугаар сараас сэтгэлзүй болон эмнэлгийн багийг байгуулсан. Энэ ажлын үр дүн тодорхой хугацаанд гарна. Ёсзүйн үйлдэл гарч байгаа нь үнэн. Цаашид гаргахгүй байхад одоо мөрдөж хэрэгжүүлж буй хуулийн хүрээнд бүх арга хэмжээг авна.

Иргэдийн биед халдсан цагдаа нарт холбогдох хэргийг хуулийн хугацаанд хэзээ шалгаж дуусах вэ?

-Хуульд заасан хугацаанд эрх бүхий албан байгууллага нь шалгаж дуусна. Тухайн хэргийг хүнд хөнгөн зэргээс шалтгаалан хоёр жил зургаан сар хүртэл шалгадаг. Иргэдийн биед халдсан цагдаа нарт холбогдох хэргийг хурдан шалгана гэдэгт итгэлтэй байна.

Цагдаагийн байгууллага хяналтаа тавьж чаддаг уу. Цагдаагийн албан хаагчид цргэдийн биед халдсан хэрэг хоёр жилийн дараа л илэрч байна шүү дээ?

-Цагдаагийн байгууллагаас цагдаагийн албан хаагч нар иргэдийн биед халдсан үйлдлийг нийгмийн сүлжээнд цацагдснаар л мэдсэн. Тухайн үед цагдаа, иргэн хоёр хоорондоо тохиролцсон болох нь өчигдөр шалгалтаар тогтоогдож байгаа юм.

Хохирогчдын талаас цагдаа нарын танхайрсан үйлдлийг ёсзүйн хороонд мэдэгднэ гэж байсан шүү дээ?

-Хохирогчдын талаас тухайн үед мэдэгдээгүй. Гомдол гаргаагүй. Цагдаагийн байгууллагаас хоёр иргэнтэй уулзаж, цагдаагийн албан хаагчид эрх чөлөөнд нь халдсан нь үнэн болохыг тогтоосон.

Цагдаагийн алба хаагчид иргэдийг саатуулах явцдаа хүч хэрэглэсэн асуудлаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Thursday, July 29, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж