“Чадахаараа л хичээлээ, үнэхээр болсонгүй”

Хуучирсан мэдээ: 2021.07.30-нд нийтлэгдсэн

Токио 2020

“Чадахаараа л хичээлээ, үнэхээр болсонгүй”

“Чадахаараа л хичээлээ, үнэхээр болсонгүй”

НЭМЭЛТ:

Жүдо +100 кг-д зодоглосон Ө.Дүүрэнбаяр:

-Үнэхээр сэтгэл байгаа ч бие явахгүй байна. Тактикаасаа таг зөрлөө. Сүүлийн жилүүдэд маш олон ялагдал, стрессийг Монголын жүдо сонирхогчдодоо өгсөн байх. Сүүлийн хоёр жил маш их бэртэл гэмтэл авсан. Их ялагдал дундаас намайг дэмжиж, олимпийн эрх авах хүртэл дэмжсэн, итгэсэн гэр бүлдээ, ээж, аавдаа, найзууддаа, багийнхандаа, багш нартаа баярлалаа. Чадахаараа л хичээлээ, үнэхээр болсонгүй.


Шинэхэн гавьяат Ө.Дүүрэнбаяр Токиогийн олимпийн эхний барилдаанаа Узбекистаны тамирчин Бекмурод Олтибоевтой хийж, ялагдлаа. Ийнхүү өнөөдөр Монгол бөхчүүд дахин барилдахгүй. Жүдо бөхийн ганцаарчилсан төрлийн барилдаанууд өнөөдөр өндөрлөж байна.

Маргааш багийн барилдаан биднийг хүлээж байгаа. Монголын холимог баг Өмнөд Солонгосын багтай барилдах хуваарьтай. Токиогийн олимпод Монгол Улс жүдогийн 12 тамирчнаа илгээж, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.

Тодруулбал, эмэгтэй -48 кг-д өрсөлдсөн МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль, эрэгтэй -73 кг-д өрсөлдсөн Ц.Цогтбаатар хүрэл медаль, эрэгтэй -81 кг-д өрсөлдсөн Саид Моллаей мөнгөн медаль тус тус хүртэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж