"Файзер" тариулсны дараа хөх томордог эсэх нь нотлогдоогүй

Хуучирсан мэдээ: 2021.07.30-нд нийтлэгдсэн

"Файзер" тариулсны дараа хөх томордог эсэх нь нотлогдоогүй

"Файзер" тариулсны дараа хөх томордог эсэх нь нотлогдоогүй

“Covid-19”-ийн эсрэг “Файзер” вакцин хөхний хэмжээг томруулдаг гэх мэдээлэл сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд тараад байгаа билээ. Тэгвэл уг мэдээлэл баримт нотолгоогүй болохыг Шинэ Зеландын Эрүүл мэндийн яам мэдэгджээ.

“Pfizer boob job” хэмээн нэрлэж буй энэ мэдээлэл цахим сүлжээнд тарж, охид бүсгүйчүүд уг вакциныг тариулсны дараа хөх нь томордог гэдэгт итгэх болсон юм.

“ТикТок” сүлжээнд олон дагагчтай Элл Маршалл гэх эмэгтэй “Файзер” вакцин тариулсны дараа хөхнийх нь аяганы хэмжээ "A"-ээс "C" болж нэмэгдсэн тухай мэдээлснийг 1.9 сая гаруй хүн үзсэн байна.

Шинэ Зеландын Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдэгдэлд “Файзер” вакцин хөхний хэмжээг томруулдаг гэсэн мэдээлэл батлагдаагүй, вакцинжуулалтын дараа ийм хариу урвал илэрдэг гэх баримт олдоогүй” хэмээжээ.

Зарим судлаачид вакцин тариулсны дараа тунгалагийн зангилаа цочирч, хавдсаныг эмэгтэйчүүд хөх томорч байна гэж андуурч байж болохыг анхааруулсан байна. Улмаар АНУ-ын зарим эмнэлгүүдэд вакцин хийлгэснийхээ дараа хөхний рентген зураг авхуулахаар ирэх эмэгтэйчүүдийн тоо нэмэгджээ. 

Эх сурвалж: SCMP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж