Байден: Вакцин хийлгэх иргэдээ 100 доллараар урамшуул | News.MN

Байден: Вакцин хийлгэх иргэдээ 100 доллараар урамшуул

COVID-19

Байден: Вакцин хийлгэх иргэдээ 100 доллараар урамшуул

Байден: Вакцин хийлгэх иргэдээ 100 доллараар урамшуул

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден шинээр вакцинжуулалтад хамрагдсан иргэдээ 100 ам.доллараар урамшуулахыг бүх мужийн удирдлагуудад уриалжээ.

Мөн Холбооны засаг захиргаанд ажилладаг хоёр сая орчим албан хаагчийг вакцинжуулалтад заавал хамрагдсан байх шаардлага тавих болсноо зарласан байна. Эдгээр ажилтнууд одооноос эхлэн ажлын байрандаа нэвтрэхийн тулд вакцинжуулалтад хамрагдсанаа батлан харуулах, эсвэл шинжилгээ өгч, амны хаалт зүүх ёстой болж байгаа аж.

Түүнчлэн хувийн байгууллагууд ажилчдаа вакцинжуулалтад хамрагдахад нь зориулж чөлөө олгож байгаа ба төрөөс гарсан зардлыг нь нөхөн төлөхөөр болсон байна.

Дархлаажуулалт эрчимтэй үргэлжилж, хүн амын дунд халдварын тархалт эрс буурсан байсан ч тус улсад сүүлийн үед дельта вирусийн халдвар огцом нэмэгдэж эхэлсэн тул ийнхүү эрх баригчид иргэдээ вакцинаа идэвхтэй хийлгэхийг уриалж эхэлжээ. Сүүлийн нэг сарын хугацаанд “Covid-19”-ийн улмаас нас барсан хүмүүсийн 99 хувь нь вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүс байсан нь судалгаагаар нотлогдсон байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж