Гавьяат нэвтрүүлэгч Ш.Бямбацогт таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2021.07.30-нд нийтлэгдсэн

Гавьяат нэвтрүүлэгч Ш.Бямбацогт таалал төгсчээ

Гавьяат нэвтрүүлэгч Ш.Бямбацогт таалал төгсчээ

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт зуурдаар таалал төгсчээ. Тэрээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд арван жилийн сургуулиа төгссөн байна. Түүнээс хойш 1987 онд МҮОНРТ-ийг “Радио телевизийн улсын хороо” нэртэй байхад ажлынхаа гарааг туслах найруулагчаар эхэлж, нэвтрүүлэгч болтлоо тууштай ажилласан уран бүтээлч юм.

Тэртээ 1992 онд тус телевизээр гарч байсан "Халтар царайт" киноны Мигель Ангелт дуу оруулсан билээ. Түүнийг 2017 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнасан байдаг. Тэрээр тухайн үед шагнал авдаг өдрөө зүрхний хагалгаанд орж байжээ.

Талийгаачийн гэр бүл, найз нөхөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
82
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж