Цар тахлын үед “iPhone”-ний борлуулалт хоёр дахин нэмэгджээ | News.MN

Цар тахлын үед “iPhone”-ний борлуулалт хоёр дахин нэмэгджээ

Цар тахлын үед “iPhone”-ний борлуулалт хоёр дахин нэмэгджээ

Цар тахлын үед “iPhone”-ний борлуулалт хоёр дахин нэмэгджээ

“Apple” компанийн “iPhone” гар утсыг өдгөө хэдэн тэрбум хүний халааснаас олж харах боломжтой болжээ. Тус компани хуучны загвараа санагдуулах тэгш өнцөгт загвартай, интернэтийн дээд хурдыг үзүүлэх "5G" технологи бүхий “iPhone 12” загвараа гаргаснаар жинхэнэ тэсрэлт хийсэн гэж болно. Гэсэн ч өдгөө зах зээлд доод тал нь 2.45 их наяд ам.доллараар үнэлэгдэж байгаа “Apple” компани цаашид ч энэ амжилтаа хадгалсаар байх уу гэдэг хүн бүрийн мэдэхийг хүссэн асуулт юм.

Тэгвэл энэ Мягмар гаригт “Apple” компани ашиг орлогынхоо тайланг гаргасан байдлаас хариултыг та төвөггүй мэдэж болно. Тус компани өнгөрсөн зургадугаар сарын 26-ныг хүртэлх гурван сарын хугацаанд борлуулалтаараа 39.6 тэрбум ам.долларын ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 50%-иар өссөн үзүүлэлт болохыг мэдэгдлээ. Мөн хувьцаа бүрийн орлого 1.30 ам.доллар болж, нийт орлого 81.4 тэрбум ам.долларт хүрсэн нь “Yahoo Finance”-т шинжээчдийн гаргасан судалгаанд дурдсанаас хамаагүй өндөр үзүүлэлт байв.

“Apple”-ийн Ггүйцэтгэх захирал Тим Күүк хэлэхдээ "Энэ гурван сарын хугацаанд манай компанийн баг хамт олон хэрэглэгчиддээ шинэ бүтээгдэхүүнээ өргөн барьсаар ирлээ. Тодруулбал, технологи ашиглан хүмүүстэй хаанаас ч харилцах нь хамгийн чухал болсон энэ цаг үед шүү дээ” гэсэн юм. Гэвч зуны саруудад “iPhone” гар утасны борлуулалт буурдаг нь хэвийн үзэгдэл бөгөөд энэ нь “iPhone”-ийн хэрэглэгчид намар гарах шинэ загварыг хүлээдэгтэй холбоотой.

Ямар ч байсан “Apple” компанийн үзүүлсэн үр дүн “Covid-19”-ийн үед технологийн компаниуд хэрхэн амжилттай ажиллаж болохыг харуулсан хамгийн тод жишээ боллоо. Тухайлбал, хэрэглэгчдийн дунд хит болсон “IPhone 12”-ийн ачаар өнгөрсөн жилийн баярын худалдааны үеэр тус компани урьд өмнө байгаагүй өндөр ашиг олжээ. Мөн хүмүүс гэрээсээ сурч, ажиллах хэрэгцээнд тохирсон "Mac" компьютер, "iPad" таблет руу хошуурах болсноор “Apple” өвлийн саруудад ч өндөр ашиг орлоготой ажиллажээ.

Амжилт зөвхөн фэнүүдийн тухай ойлголт биш

“Аpple”-ийн борлуултын амжилтыг тус компаниас шинээр гаргасан аливаа бүтээгдэхүүнийг худалдан авахаар хүлээж байдаг фенүүдтэй нь мөн холбон үздэг.  Тэгвэл “Аpple” энэхүү ойлголтыг залруулах үүднээс хичнээн шинэ хэрэглэгч бүтээгдэхүүнийг нь худалдан авахаар ирдэг талаарх тайланг танилцуулжээ. Тухайлбал, “Аpple” компани зургаан жилийн өмнө “Apple Watch”-ийг гаргасан бөгөөд өдгөө уг бүтээгдэхүүн хэдийн байнгын хэрэглэгчидтэй болсон юм. Гэвч зургадугаар сар хүртэлх гурван сарын хугацаанд тус бүтээгдэхүүнийг худалдаж авсан хүмүүсийн 75% нь шинэ хэрэглэгчид байсныг дуулгажээ.

Чипийн хомсдол цаашид улам үргэлжлэх үү?

“Mac” болон “iPad”-ийн нийлүүлэлт бүтээгдэхүүний гол түүхий эд болох чипийн олдоцоос хамаардаг гэж үздэг. Тиймээс тус чипийн хомсдол үүссэнээр бүтээгдэхүүнүүдийн нийлүүлэлт тодорхой хэмжээгээр хумигдана гэсэн таамаглал байдаг. Харин “Apple”-ийн санхүүгийн захирал Лука Маэстри хэлэхдээ “Бидэнд энэ бэрхшээл тулгараад байгаа ч бид нийлүүлэлтээрээ амжилт тогтоох боломжтой” гэсэн юм. Тухайлбал, өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Mac” хамгийн шилдэг борлуулалттай оныг үджээ. Тус компани шинэчлэгдсэн загвартай M1 chip бүхий “iMac”-ийг худалдаанд гаргаснаар борлуултынхаа амжилтыг ийнхүү эвджээ.

Covid19”-ийн аюул холдон зайлаагүй

“Apple” компанийн гүйцэтгэх захирлууд хэрэглэгчдийн тандалтыг авч хэлэлцэхээр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Хурлаар хэрэглэгчид бүтээгдэхүүн рүү хошуурч хавар зуны борлуулалт сайн байгаа хэдий ч тайвширч болохгүй гэдгийг онцолжээ. Учир нь “Covid-19”-ийн аюул занал амь бөхтэй оршиж байгааг анхааруулсан юм.

Цаашлаад “Сүүлийн 18 сарын хугацаа бидэнд одоо байгаа амжилтандаа бардаж болохгүй гэдгийг бүрэн ойлгуулсан. Өдгөө дэлхийн олон улс оронд “Covid-19”-ийн делта хувилбар гарсан нь өмнөх зам дардан биш байгааг бидэнд дахин санууллаа. Тиймээс хүн бүр нийгмийн харилцааг хүсэмжилсэн энэ үед бид шинэ бүтээгдэхүүн гаргахаа багасгаж харах сайн цагийг авчрахад өөрсдийн хийж чадах бүхнийг хийх учиртай” гэжээ.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: TECH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж