Задгай талбайн машинтай кино театр цахим орчинд олны анхаарлыг багагүй татсан. Үзвэр үйлчилгээний газруудын үүд хаалга хаалттай учраас уг үйлчилгээ олон хүн таалагдсан бололтой төв цэнгэлдэхийг зорин очжээ. Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд жишиг болсон нэгэн үйлчилгээ бол гадаад талбайн үзвэр.
Кино үзвэрийг эхлэх үед цагдаагийн байгууллагаас албан хаагчид ирж, үйл ажиллагааг зогсоож, хүмүүсийг тараах шаардлага тавьжээ. Нээлтийн үзвэрээ үзэгчдэд хүргээд ганц хонож байгаа тус газрын үйл ажиллагаа туршилтын өдрөөс эрэлт хэрэгцээтэй байгааг санаачлагчид хэллээ. Халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж, олон хүнтэй хавьтилд орохгүйгээр автомашиндаа кино үзэхэд буруудах юмгүй мэт. Эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодсон ч задгай талбайд том дэлгэц, хувийн унаагаараа үйлчлүүлэх нь халдвар хамгааллын ямар дэглэм зөрчиж байгаа нь бүү мэд. Ямар ч байсан ЦЕГ-аас хаах шаардлага тавьсан байна.
Уур амьсгал, орчин нөхцөлийг нь харгалзвал бүх насны хүмүүсийн сонирхлыг эрхгүй татах газар аж. Үзвэрийн талбайд "зочлох"-ыг хүссэн автомашинтай хүмүүсийн цуваа урт дараалал үүсгэжээ. Машинтай үзэгчид бүгд хүлээцтэй хандаж, тасалбараа авч, бүртгэлээ хийн халуунаа хэмжүүлж, зогсоолд машинаа байршуулна.
Тасалбарын үнэ нь нэг автомашинд хэдэн хүн байсан ч 20 мянган төгрөг байна.Үнийн зөрүү нь нээлтээ хийсэн болон хараахан нээлтээ хийгээгүй байгаа киноноос хамаарч таван мянган төгрөгөөр их, бага хэлбэлзэлтэй байхаар тооцоолжээ. Мэдээж, оюуны өмчийн уран бүтээлийг дур мэдэн гаргах боломжгүй учир зохих хөлсийг төлж үзэх нь зүйн хэрэг.
МОНГОЛ УЛСАД Ч ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
“Galaxy car cinema” эвентийг санаачлагч Б.Тайванбат:
-Хоёрдугаар сард анх санаагаа олж, найзтайгаа хоёулаа хамтарч энэ үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьсон. Уг нь зургаан сард эвентээ зохион байгуулж эхлэх төлөвлөгөөтэй байсан. Залуус оройн цагаар хий дэмий хотоор сэлгүүцэж байснаас үзвэр үзэж, кино театр нээгдээгүй үед автомашиндаа тухлан шинэ кинонуудыг үзэх боломж манай улсад дутагдалтай байгаа гэдгийг олж харсан. Тэгээд шаардлагатай техник, хэрэгслүүдээ урдаас захиалсан ч хойшилж байгаад саяхан ирсэн байгаа. Тоног төхөөрөмжөө авч ирээд үйл ажиллагаагаа эхлэхийг зорьсон.
Тиймээс зөвшөөрөл хүсч харьяа дүүргийнхээ Онцгой комисс дээр очиход хуулиар зөвшөөрөл олгох заалт байхгүй. Гэхдээ халдвар хамгаалалтын дэглэмээ баримтлаад үйл ажиллагаагаа эхний ээлжид явуулж болно гэдэг тайлбарыг өгсөн.
Харин өнөөдөр /2021.07.29/ цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж зөвшөөрөлгүй учраас үзвэрийг цуцлах шаардлага тавилаа. Бид учир шалтгаанаа тайлбарлаж, халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж байгаагаа хэлсэн. Харамсалтай нь, шаардлагыг хүлээж авахаас өөр сонголтгүй учир өнөөдрийн эвентээ цуцлахаар боллоо. Эхний өдөр туршилтын байдлаар үзвэр гаргахад 30 гаруй машинтай хүмүүс ирсэн. Өнөөдөр цахимаар мэдээлэл авсан 50 орчим машинтай иргэн найз нөхөд, гэр бүлээрээ ирсэн байна. Цэнгэлдэхийн төв зогсоол бол нийслэлд хамгийн тохиромжтой байршил. Бид судалгаа хийж, хаана үйл ажиллагаагаа зохион явуулбал тохиромжтой талаар ярилцсан.
Үнэ ханшаас гадна байгалийн ногоон бүсэд машинтай үзвэрийг гаргавал зүлэг ногоо гэмтэж, байгальд аюултай учраас суурин газарт байх нь зөв гэж бодсон. Зөвшөөрлийн албан бичиг авчихвал халдвар хамгаалалтын дэглэмээ баримтлаад талбай түрээслэх гэрээний дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
Нээлтээ хийсэн, хийгээгүй дэлхийн сор бүтээлүүдийг үзэх боломжийг тус хамт олон олгохыг зорьж байгаа аж. Өдөр бүр шинэчлэгдэх үзвэрийн хуваариас сонгож, төв цэнгэлдэхийн гадна талбайд машин дотроо тухалж байгаад үзнэ гэдэг төсөөлөлд буугаагүй байсан цаг саяхан. Хөл хорио суларч, хүмүүс ч ухамсартай байж, амны хаалтаа тогтмол зүүсний хүчинд ийнхүү задгай талбайд автомашин дотроо сууж кино үзэх боломжтой болсон. Гэсэн ч залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх бүхий л газрыг Улсын онцгой комиссоос хаах шийдвэр гаргасан. Тус кино үзэх боломжтой хөтөлбөрийг ч цуцлахыг шаардсан нь олон нийтийн сүлжээнд иргэдийг дургүйцлийг хүргэв.








ИРГЭД, ААН-ЭЭ ДЭМЖДЭГГҮЙ ТӨР ЗАСГИЙН ШИЙДВЭР ХЭТЭРЧ БАЙНА
Иргэн Т.Ундрах:
-Монголд шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж байгаа нь маш оновчтой санагдсан. Тиймээс зарыг нь хараад ирсэн. Хүмүүс байнга гэр, ажил гэсэн маршрутаар явахаас залхаж байгаа энэ үед халдварын журмыг сахиж өөр, өөрийнхөө машинаас кино үзнэ гэдэг маш шинэлэг. Зохион байгуулагч залууст амжилт хүсье. Харин цагдаагийн байгууллагаас тавьж буй шаардлага буруу санагдаж байна. Энд задгай талбайд олон хүн цуглаагүй. Дор бүрнээ машиндаа байгаа. Гэтэл хөтөлбөрийг албадан цуцалж байгаа нь таалагдахгүй байна.
Иргэн Г.Анхбаяр:
-Өмнө нь ийм үйлчилгээ Монгол Улсад байгаагүй учраас яг кино шиг санагдаж байна. Төсөөлөхдөө жижиг дэлгэцтэй болов уу гэж бодсон. Ирээд үзсэн чинь хангалттай том дэлгэцтэй талбайн хувьд ч оновчтой шийдэлтэй санагдлаа. Машиндаа суугаад цонхоо онгойлгоод өөрийн дураар үзвэр үзнэ гэдэг бол гоё санагдаж байна. Хоёр жил хөл хорионы дэглэм мөрдөж кино театр ороогүй болохоор таалагдаж байна. Дараа дараагийн удаа мэдээж шаардлагатай зүйлсээ засаж, сайжруулаад явах нь тодорхой шүү дээ. Улсын онцгой комиссоос гаргаж буй зарим шийдвэрээ бодит нөхцөл байдалтай харгалзаж гаргаасай гэж хүсч байна.
Иргэн Э.Нар:
-Нээлтийн үзвэр гарлаа гэдэг мэдээг хараад л очиж үзэхээр шийдсэн. Дэлгэц, долгион тааруулалт, тасалбарын үнэ тун боломжийн байгаа нь таалагдлаа. Зохион байгуулагчид халуун хэмжиж, санамж хэлж, киногоо эхлэхэд хэрхэн үзэх талаар зөвлөгөөг өгч байна. Мөн машиныг ариутгаж байгаа нь зөв санагдлаа.






ДЭЛГЭЦИЙН ДУУ ЧИМЭЭНЭЭС ШАЛТГААЛААД ДУГУЙ, МОТОЦИКЛТОЙ ХҮМҮҮС ҮЗВЭР ҮЗЭХ БОЛОМЖГҮЙ БАЙГАА
Эвентийн зохион байгуулагч Т.Энхтамир:
-Машинтай үзвэрийн онцлог нь зай барихаас гадна нэг нэгэндээ саад болохгүй. Хүмүүс өөрийн хайртай, дотнын хүмүүстэйгээ цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг бид олгож байгаа. Мэдээж, хамгийн чухал нь халдвар хамгаалалтын дэглэмийг сахих ёстой. Бид ариутгалыг тогтмол хийж бана. Гэтэл эхлүүлж буй үйл ажиллагааг маань болиулахаар боллоо. Бид ойр орчмын оршин суугчдад аль болох садаа болохгүйг хичээж ажиллаж байгаа. Тиймээс машинтай иргэд ФМ-ийн долгионоо тааруулж үзвэрээ үзнэ. Харин дугуйтай болон мотоциклтой иргэд үзэх боломжгүй. Цаашид бид сайжруулах зүйлс дээрээ анхаарч, илүү хичээн ажиллана гэж төлөвлөж байгаа.
Зохион байгуулагч залуус болон зорин ирсэн үзэгчдийн сэтгэл гонсойж 21:05 цагаас эхэлсэн үзвэрийг 21:20 цагт цагдаагийн байгууллагаас зогсоох шаардлага тавьж цугласан үзэгчдийг тараасан юм. Улсын Онцгой комисс, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлээс олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй гэсэн шийдвэр гаргасан бол түүнийгээ албан тушаал, эрх мэдэлтэн харгалзахгүй сахиулахыг иргэд хүсч буйгаа илэрхийллээ.
Тус үйл ажиллагааг зогсоох шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийн өгсөн мэдээллээр наадам зохион байгуулаагүй. Тиймээс бусад олон нийтийг хамарсан ямар ч үйл ажиллагааг явуулахгүй. Хэрэв эдгээр хүмүүс автомашин дотроо үзвэр үзэж байхдаа архидан согтуурч, хоорондоо маргалдаж, ямар нэгэн асуудал үүсвэл хариуцах эзэн байхгүй учраас албан зөвшөөрөлгүй энэ үзвэрийг цуцалж байна гэлээ.
Төр хэдий хүртэл аж ахуй нэгж, иргэдээ дээрэлхэж хааж хорихоор түрий барьж явах нь тодорхойгүй. Ямартай ч Covid-19-ыг далимдуулсан дарангуйлал үүсч байгааг тухайн эвентийг зорин ирсэн хүмүүс хэллээ.












Зочин 2021-07-30 202.9.47.4
Mongol ugaasaa hogjihgui teneg humuus zayagui maluud ym
Сүхээ 2021-07-30 66.181.182.22
22 -ын Товчооны тэнд авто машины захаа түшиглээд тэр хавьдаа өнгө үзэмж нэмээд төвийн багшралаа багасгаад дуу чимээ агаар салхиа бодоод тийшээ л хийсэн нь ДЭЭР ДЭЭ
Z 2021-07-30 202.126.89.98
Erni p***a ene ulsad chini hosuud uulzaj uchrah oligtoich gazar alga shunu bolohoorl hulgaich arhichin deeremchid
Зочин 2021-07-30 203.91.115.44
Хогийн хөгийн засаг төртэй улс хэцүү ч юм дөө залуусынхаа санаачилга зүтгэлийг дэмждэггүй.Нөгөө Сү мэтийн хөрөнгөтнүүд ингэсэн бол цагдаа нар тааг чиг нүдэн балай чихэн дүлий оргино лдоо
Зочин 2021-07-30 203.91.115.44
Юм хийх зорилго тэмүүлэлтэй залуусаа дэмжээчээ.Машиныг бас ариутгаж л байна ш дээ .Ийм төр засагтай улс боломжийн йл ажиллагаа явуулхад дэмжихгүй хорьдог нь буруу да үнэн л МАНгарууд пмөө
Зочин 2021-07-30 202.21.108.4
Манай зугаалагч нар орчиндоо хог,
тамхины ишээ хаяхгүй байж чадахын болуудаа❗🧹🚬🧹🧹
Зочин 2021-07-30 94.234.32.11
Залуус кино үзэх биш машиндаа юу яагаад азаартахгүй юу. Баахан машин нэг дор олуулаа овогноод оцогноод эхлэхээр юу болоход дэ хахаха…
Зочиниргэн 2021-07-30 89.38.97.125
Удахгүй хэсэг хугацааны дараа нэг том компани нь өөрийн бизнес болгоод зөвшөөрлөө аваад хийнэ шт, монголд . Залуучуудаа дандаа боомилно
Зочин 2021-07-30 202.55.188.88
Hotoos gadna hiivel deer
Зочин 2021-07-30 89.38.97.125
Удахгүй хэсэг хугацааны дараа нэг том компани нь өөрийн бизнес болгоод зөвшөөрлөө аваад хийнэ шт, монголд . Залуучуудаа дандаа боомилно
Дэмжиж байна. 2021-07-30 112.72.6.174
Залуусын санаачилсан зүйлийг дэмжих хэрэгтэй, дандаа хааж бооно, маш зөв зүйл санаачилж хөрөнгө мөнгө зарцуулсан бна. Машиндаа секс хийсэн ч яахав дээ ямар буруу бгаа юм бэ, залуу нас шүү дээ. Халдварын дэглэм зөрчөөд байх юм байхгүй.
Зочин 2021-07-30 89.38.97.125
Удахгүй хэсэг хугацааны дараа нэг том компани нь өөрийн бизнес болгоод зөвшөөрлөө аваад хийнэ шт, монголд . Залуучуудаа дандаа боомилно
Зочин 2021-07-30 66.181.161.35
цагдаа нарыг яая даа харахаас дургүй хүрдэг болж бна жигшиж бна….
Зочин 2021-07-30 202.179.25.148
Манайхан болсон хойно архидаж хэрэг тарьж мэднэ. 22ын товчооны наана машины зогсоолын тэнд з.байгуулах хэрэгтэй. дуу чимээ оршин суугчдаас хол
иргэн 2021-07-30 202.126.88.141
орчны айлуудад дуу чимээ нь нөлөөлөхгүй гэдэг үнэн болов уу. Стадионд юм хийхэд ойр хавийн сууц үйлээ бардаг шүү. Хотын гадна хээр байж болох байхдаа. Төвд хэрэггүй дээ.
Зочин 2021-07-30 103.50.206.95
Машиндаа секс хийх зорилготой үүссэн гэж би ойлгодог. Сайн муу гэх юм алга.
zochin 2021-07-30 150.129.142.123
za daa , ene ch zawaarakh , arkhidakhyn ekh uuswer dee ,
Зочин 2021-07-30 66.181.161.30
manai orkuud uuj ideed hog tariad diildq pisda
зочин 2021-07-30 202.21.100.210
Ойрхон шиг очоод FM-ээр дууг нь сонсвол хэдийг төлөх вэ.
Зочин 2021-07-30 64.119.24.237
Хайртай хүнтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрөөнө ч гэх шиг хахаха
Зочин 2021-07-30 66.181.186.121
Сонгоод бай сонгоод бай ийм намаа. Тэгээд бүгд ажил ч хийхгүй ангаахай болцгоо
Зочин 2021-07-30 202.126.89.92
Одон тарааж болно, сонгуулийн сурталчилгаа хийж өолно, олон дуучид жүжигчид нэг дор тоглолт бэлдэж хийж болно, даргын эхнэр улаан бүсэд нэвтэрч болно, дарга замын хөдөлгөөний дүрэм зөрчиж болно, даргын шүүгч нар дэглэм зөрчиж болно. ХАРИН ТА НАР ЖИРИЙН ИРГЭД БОЛ БОЛОХГҮЙ.
Цагдаа. Онцгойгийнхон яагаад ИЙМ ТЭНЭГ ЮМ БЭ 2021-07-30 192.82.81.105
Машин дотроо байгаа хүмүүсийг ямар халдвар хамгааллын дэглэм бариулж, халуун хэмждэг нь яаж байгаан бэ.
ЯАГААД ИЙМ НӨХЦӨЛ БАЙДАЛ ОЙЛГОДОГГҮЙ ТЭНЭГ БОЛСОН ЮМ БЭ.
Зочин 2021-07-30 119.40.98.177
Хотын захад зайдуу хийвэл зүгээр байх. Ойр орчимд байгаа оршин суугч айлууд яах болж байна. Байнгын өндөр дуу чимээнээс залхаж байна
Зочин 2021-07-30 202.131.225.150
Дууг нь машин дотроо сонсоно шүү дээ
Зочин 2021-07-30 202.55.188.91
Технологи хөгжчихсөөн хөө. Юмыг дандаа битгий харлуулж бай. Хэнд ч саад болоогүй юмыг хаах. Манайд ЦАГДААГИЙН ДАРАМТ АРАЙ Л БАЙНА ШҮҮ. ӨЧИГДӨР ТЭР МУУ 2 ХҮҮХДИЙГ ЯАЖ БАЙГААН.ЭРИЙН МУУ ЦАГДАА ГЭЖ ЗҮГЭЭР Ч НЭГ ХЭЛЧИХЭЭГҮЙ БОЛОЛТОЙ САНАГДСАН ШҮҮ.
Зочин 2021-07-30 66.181.161.30
hujaa ulsdaa darluulj anidar pisda