“Энэ удаад илүү хичээсэн боловч чадсангүй” | News.MN

“Энэ удаад илүү хичээсэн боловч чадсангүй”

Токио 2020

“Энэ удаад илүү хичээсэн боловч чадсангүй”

“Энэ удаад илүү хичээсэн боловч чадсангүй”

НЭМЭЛТ:

Долоо дахь олимпдоо оролцсон МУГТ О.Гүндэгмаа:

-Хэдийгээр цар тахал гээд олимп хойшилсон ч бид бэлтгэлээ хийж л байсан. Тамирчин бүр л олимпод оргилд нь байхыг хүсдэг. Тамирчид хоорондоо зөрүүгүй, бэлтгэлийн хувьд ялгаагүй байлаа. Цагийн зөрүү, цаг агаарын нөлөө байдаг. Азид нэг бүст болж байгаа учир тамирчдын хувьд давуу тал байна гэж үзсэн.

Миний хувьд санасандаа хүрч, амжилт гаргаж чадсангүй. Олимпод оролцохын тулд Дэлхийн аварга, Азийн аваргаас эрхээ авдаг. Би яг л энэ шалгуураар эрхээ авсан. Миний чадах зүйл энэ спортоороо олон жил хичээллээ. Ирэх жил дэлхийн аваргатай учир шигшээ багтаа багтаж, оролцох боломжтой. Тамирчдын хувьд өмнөхөө бодвол хичээллэж буй хүмүүс ихэссэн. Гэхдээ зардал өндөртэй спорт. Бэлтгэл дээр дутагдах, гачигдах зүйл гарсан. Гэхдээ холбоо, Жанжин штаб маань бололцоогоор хангасан. Бэлтгэл сургуулилт сайн байсан. Би хийж чаддаг юмаа хийсээр л явж байна. Намайг үргэлж дэмждэг гэр бүл, Алдар спорт хороо, шигшээ багтаа талархаж байгаагаа илэрхийлье. Энэ удаад илүү хичээсэн боловч чадсангүй.


Эмэгтэйчүүдийн хийн гар бууны 25 метрийн урьдчилсан шатны хоёр дахь өдрийн буудалтууд өндөрлөлөө. Монгол Улсаа төлөөлөн оролцсон МУГТ О.Гүндэгмаа хоёр өдрийн дараах байдлаар 30 сумнаас 578 оноо цуглуулан 26-р байрт орсон бол Ц.Анударь 572 оноотой 34-р байрт оржээ.

Энэхүү төрөлд нийт 44 тамирчин өрсөлдсөн бөгөөд 584 болон түүнээс дээш оноотой найман тамирчин шигшээ шатанд шалгарчээ. Дашрамд дуулгахад, Ц.Анударийн хувьд өчигдөр бие нь муудаж, эрүүл мэндийн тусламж авсан. Шинжилгээгээр мухар олгойн үрэвсэл гэж оношлогдсон аж.


Буудлагын спортын хийн гар бууны 25 метрийн дасгалын хоёр дахь өдрийн буудалтууд эхэллээ. Ц.Анударь түргэн буудлагын 30 сумаа буудаж, 572 оноотой 34-р байранд жагслаа. Удахгүй МУГТ О.Гүндэгмаа буудалтаа гүйцэтгэнэ.


Токиогийн олимпийн буудлагын спортын хийн гар бууны 25 метрийн дасгалын хоёр дахь өдрийн буудалтууд өнөөдөр/2021.07.30/ 08:00 цагаас эхэлж байна. Эхний өдөр буюу өчигдөр Ц.Анударь 30 сум тавьж, 287 оноо аван 29-р байрт, О.Гүндэгмаа 283 оноотой 38-р байрт тус тус жагсав.

Өнөөдөр тамирчид түргэн буудлагын 30 сум буудсаны дараа 44 тамирчны эхний найм нь финалд шалгарч, цааш медалийн төлөө өрсөлдөх юм.

Одоогоор Сербийн тамирчин Зорана Арунович 296 оноотой бүх тамирчдыг тэргүүлж байгаа бол түүний араас Грек тамирчин Анна Коракаки 294 оноотой, Болгарын тамирчин Антоанета Костадинова 293 оноотой тус тус удаалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-30 192.82.88.190

Shal demii zai bugluud..

Avatar

зочин 2021-07-30 118.7.66.132

Одоо зодгоо тайлах цаг болсондоо. Олон жил хичээлсэн гэсэн ч амжилт буураад ирэх үкд зогдоо тайлаад залүү үеээ дэмжээд хөгжүүлэх нь дээрдээ.

Avatar

Золжаргал 2021-07-30 202.126.89.221

Зүгээр ээ. Олимпод орох эрхээ авсаар байгаа нь бас амжилт. Надад лав мундаг санагдаж байна.

Avatar

Зочин 2021-07-30 202.126.90.108

Unasan buhud shaltag mundahgui!

Avatar

Зочин 2021-07-30 192.82.75.25

Зүгээр дээ. Та хийж чадах бүхнээ л хийсэн байх. Заавал медаль авах албагүй олимпод оролцсон нь чухал шүү. Дараагийн уралдаан тэмцээнд нь амжилт хүсье.

Avatar

Bat 2021-07-30 174.203.131.95

Gyndegee bi chamd hairtai shyy

Avatar

Гүндэрмаа 2021-07-30 64.119.22.177

Буугаа өргөж дааж байгаа цагтаа үхэн үхтлээ оролцоно. Тэр муу бай чинь жижигрээд хөдлөөд байна, та нар юу ч мэдэхгүй байж, ядаж байхад Япон салхи аймаар муухай гэнэт гэнэт энд тэндээс салхилаад , Монголтой адилгүй байна. Дараагийн олимпод Монгол сэтгүүлд зургаа тавиулсан шигээ хөхөө гаргаж байгаад буудна, яаж ч байсан Од болно за юу, олон юм яривал бүгдийг чинь буудна шөө

Avatar

Зочин 2021-07-30 202.9.46.129

ха ха ха

Avatar

Зочин 2021-07-30 66.181.182.173

28 жил энэ амжилтгүй ядсан амьтныг ивээн тэтгэсэн байнашт

Avatar

Монгол 2021-07-30 66.181.177.207

чи хуцалгүй зурагтийн араас хорчгороо саагаад хэвтэж бай чамаас 1к дахин илүү хөдөлмөрлөсөн хүн шүү

Avatar

Зочин 2021-07-30 210.238.186.160

Delhiin shildeg tamirchid l ochij baigaa. Gadniihan uneheer saijirch bgaa. Hurungu mungu zartsuulahgui bol yaaj ch saijrah bilee. Tamirchid buruuguie

Avatar

Зочин 2021-07-30 202.55.188.106

Бай оноо өөрчлөгдөөгүй…сайжрих гэж юу хуцааад байдаг юм…манайхан л муу буудчихлаа…тэрнээс өмнө медаль авахдаа тун сайн буудаж байсан юм…оноогоор явдаг спортыг мэдэхгүй байж гадныхан сайжирлаа гэх шиг бас мулт гар

Avatar

Zochin 2021-07-30 133.82.250.244

za za ene jil buudalgaas yum goridoltgui bolj.

Avatar

зочин 2021-07-30 202.21.100.210

Тамирчид бол улс төрч, бизнесменүүдтэй адилгүй…..

Avatar

Зочин 2021-07-30 66.181.161.10

Дор хаяж хүрэл авах хэмжээнд хүртлээ гэртээ бэлтгэл сайтар хийж, аз үзэх гэж байгаа мэт олон улсын тэмцээнд явж төсөв мөнгө үрэхээ болих хэрэгтэй!!!

Avatar

Иргэн 2021-07-30 202.21.107.118

Ядаж шагналт байранд орвол…..

Avatar

Зочин 2021-07-30 202.9.46.34

Balai awgai odoo gertee huuhdee harj hewt nohortoo uilchil chi odoo bson

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж