“Энэ удаад илүү хичээсэн боловч чадсангүй”

Хуучирсан мэдээ: 2021.07.30-нд нийтлэгдсэн

Токио 2020

“Энэ удаад илүү хичээсэн боловч чадсангүй”

“Энэ удаад илүү хичээсэн боловч чадсангүй”

НЭМЭЛТ:

Долоо дахь олимпдоо оролцсон МУГТ О.Гүндэгмаа:

-Хэдийгээр цар тахал гээд олимп хойшилсон ч бид бэлтгэлээ хийж л байсан. Тамирчин бүр л олимпод оргилд нь байхыг хүсдэг. Тамирчид хоорондоо зөрүүгүй, бэлтгэлийн хувьд ялгаагүй байлаа. Цагийн зөрүү, цаг агаарын нөлөө байдаг. Азид нэг бүст болж байгаа учир тамирчдын хувьд давуу тал байна гэж үзсэн.

Миний хувьд санасандаа хүрч, амжилт гаргаж чадсангүй. Олимпод оролцохын тулд Дэлхийн аварга, Азийн аваргаас эрхээ авдаг. Би яг л энэ шалгуураар эрхээ авсан. Миний чадах зүйл энэ спортоороо олон жил хичээллээ. Ирэх жил дэлхийн аваргатай учир шигшээ багтаа багтаж, оролцох боломжтой. Тамирчдын хувьд өмнөхөө бодвол хичээллэж буй хүмүүс ихэссэн. Гэхдээ зардал өндөртэй спорт. Бэлтгэл дээр дутагдах, гачигдах зүйл гарсан. Гэхдээ холбоо, Жанжин штаб маань бололцоогоор хангасан. Бэлтгэл сургуулилт сайн байсан. Би хийж чаддаг юмаа хийсээр л явж байна. Намайг үргэлж дэмждэг гэр бүл, Алдар спорт хороо, шигшээ багтаа талархаж байгаагаа илэрхийлье. Энэ удаад илүү хичээсэн боловч чадсангүй.


Эмэгтэйчүүдийн хийн гар бууны 25 метрийн урьдчилсан шатны хоёр дахь өдрийн буудалтууд өндөрлөлөө. Монгол Улсаа төлөөлөн оролцсон МУГТ О.Гүндэгмаа хоёр өдрийн дараах байдлаар 30 сумнаас 578 оноо цуглуулан 26-р байрт орсон бол Ц.Анударь 572 оноотой 34-р байрт оржээ.

Энэхүү төрөлд нийт 44 тамирчин өрсөлдсөн бөгөөд 584 болон түүнээс дээш оноотой найман тамирчин шигшээ шатанд шалгарчээ. Дашрамд дуулгахад, Ц.Анударийн хувьд өчигдөр бие нь муудаж, эрүүл мэндийн тусламж авсан. Шинжилгээгээр мухар олгойн үрэвсэл гэж оношлогдсон аж.


Буудлагын спортын хийн гар бууны 25 метрийн дасгалын хоёр дахь өдрийн буудалтууд эхэллээ. Ц.Анударь түргэн буудлагын 30 сумаа буудаж, 572 оноотой 34-р байранд жагслаа. Удахгүй МУГТ О.Гүндэгмаа буудалтаа гүйцэтгэнэ.


Токиогийн олимпийн буудлагын спортын хийн гар бууны 25 метрийн дасгалын хоёр дахь өдрийн буудалтууд өнөөдөр/2021.07.30/ 08:00 цагаас эхэлж байна. Эхний өдөр буюу өчигдөр Ц.Анударь 30 сум тавьж, 287 оноо аван 29-р байрт, О.Гүндэгмаа 283 оноотой 38-р байрт тус тус жагсав.

Өнөөдөр тамирчид түргэн буудлагын 30 сум буудсаны дараа 44 тамирчны эхний найм нь финалд шалгарч, цааш медалийн төлөө өрсөлдөх юм.

Одоогоор Сербийн тамирчин Зорана Арунович 296 оноотой бүх тамирчдыг тэргүүлж байгаа бол түүний араас Грек тамирчин Анна Коракаки 294 оноотой, Болгарын тамирчин Антоанета Костадинова 293 оноотой тус тус удаалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж