Тойм: “Харамсалтай юм боллоо”

Хуучирсан мэдээ: 2021.07.30-нд нийтлэгдсэн

Токио 2020

Тойм: “Харамсалтай юм боллоо”

Тойм: “Харамсалтай юм боллоо”

Токио 2020 олимпийн наадмын албан ёсны долоо дахь /2021.07.29/ өдрийн тоймыг та бүхэндээ хүргэж байна.


“ Харамсалтай байна”

Олимпийн жүдо бөхийн эрэгтэй -100 кг болон эмэгтэй -78 кг-ийн барилдаанууд өчигдөр явагдсан. Энэ өдөр Монгол Улсаа төлөөлөн Л.Отгонбаатар болон О.Мөнхцэцэг нар барилдав.

Эмэгтэй -78 кг-ийн жинд өрсөлдсөн О.Мөнхцэцэг эхний тойрогтоо Израилийн Инбар Ланиртай барилдаж, ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүлсэн. Үүний дараа шинэхэн гавьяат Л.Отгонбаатар эхний барилдаанаа хийсэн. Тэрбээр Эстонийн Григори Минаскинтай барилдаж, ялалт байгуулан шөвгийн 16-д шалгарсан. Шөвгийн наймын төлөө Израилийн Петер Палтчиктай барилдаж, нэмэлт цагт ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүлэв.

Тэмцээний дараа Л.Отгонбаатар:

-Хоёр дахь удаагаа олимпод оролцлоо. Дөрвөн жилийн хугацаанд медаль авна гэж зорьж бэлдсэн. Ялагдлаа. Цар тахал бүгдэд л нөлөөлсөн. Хожих боломжтой, өөрийнхөө тактикийн дагуу барилдаж байгаад оноогоор уначихлаа. Харамсалтай юм боллоо. Намайг олимпоос медаль авна гэж маш олон хүн итгэж дэмжиж байсан. Тэр хүмүүсийнхээ итгэлийг талаар болголоо. Би медаль авах гэж зорьж, бүх юм аа зориулсан. Харамсалтай байна.

Өнөөдөр шийдвэрлэх буудалтуудаа хийнэ

Монголчуудын олимпоос медаль хүртсэн цөөхөн спортуудын нэг бол буудлага. 2008 оны Бээжингийн олимпоос хойш буудлагын медалийн буухиа тасарсан. Харин энэ удаагийн олимпоор медаль авах эсэхийг нь урьдчилан таамаглах боломжгүй байна. Өчигдөр буудлагын тамирчид болох Ц.Анударь болон О.Гүндэгмаа нар олимпийн сүүлийн тэмцээнээ эхлүүлсэн.

Хийн гар бууны 25 метрийн урьдчилсан шатны буудлагад 44 тамирчин өрсөлдөж, 30 сум тавихад Ц.Анударь 287 оноогоор 29-р байранд, О.Гүндэгмаа 283 оноогоор 38-р байранд тус тус жагсав. Тамирчид өнөөдөр хурдан буудлагад 30 сум буудсаны дараа эхний наймд орсон нь финалд шалгарч, цааш медалийн төлөө өрсөлдөх юм.

Тэргүүн байранд явж байгаа Сербийн тамирчин Зорана Арунович 296 оноо авчээ.

Долдугаар сарын 29-ний дараах медалийн хүснэгтийг хүргэе.

  1. Хятад – 15 алт, 7 мөнгө, 9 хүрэл – нийт 31
  2. Япон – 15 алт, 4 мөнгө, 6 хүрэл – нийт 25
  3. АНУ – 14 алт, 14 мөнгө, 10 хүрэл – нийт 38
  4. Орос – 8 алт, 11 мөнгө, 9 хүрэл – нийт 28

42. Монгол – 0 алт, 1 мөнгө, 2 хүрэл – нийт 3

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж