Шортны оёдол задарснаас рекорд эвдэж чадсангүй гэв

Хуучирсан мэдээ: 2021.07.30-нд нийтлэгдсэн

Токио 2020

Шортны оёдол задарснаас рекорд эвдэж чадсангүй гэв

Шортны оёдол задарснаас рекорд эвдэж чадсангүй гэв

"Токио 2020" наадмын усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 200 метрийн эрвээхэй сэлэлтэд Унгарын тамирчин  Криштоф Милак олимпийн дээд амжилт тогтоон түрүүлжээ. Тэрбээр өөрийн зайг 1:51.25 минутад туулсан бол Японы тамирчин Томору Хонда /1:53.73/, Италийн тамирчин Федерико Бурдиссо /1:54.45/ нар мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм.

Милакийн хувьд олимпийн дээд амжилтыг эвдсэн ч дэлхийн дээд амжилт эвдэж чадаагүй аж. Тэрбээр дэлхийн дээд амжилт эвдэхэд шортных нь оёдол задарсан нь саад боллоо хэмээн үзжээ.

“Намайг усан санд орохоос 10 минутын өмнө шортны минь оёдол задарчихсан. Энэ үед л би дэлхийн дээд амжилт эвдэх боломжгүй болсноо ойлгосон" хэмээн гомдоллосон байна.

Милак улсдаа хоёр дахь алтан медалийг авчирсан ба тус улс медалийнхаа чанараар дэлхийд 13-р байрт дэвшжээ. Криштоф Милак 2019 оны ДАШТ-ий энэ төрөлд 1:50.73 минут үзүүлэлтээр дэлхийн дээд амжилт тогтоож байв.

Эх сурвалж: USA TODAY

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж