Хуулийн байгууллага гадны хөрөнгө оруулагчдыг боомилсоор байх уу?

Хуучирсан мэдээ: 2021.07.30-нд нийтлэгдсэн

Хуулийн байгууллага гадны хөрөнгө оруулагчдыг боомилсоор байх уу?

Хуулийн байгууллага гадны хөрөнгө оруулагчдыг боомилсоор байх уу?

Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Аба плюс” компани бүтэн нэг жил, найман сарын хугацаанд дансаа битүүмжлүүлээд байна.  Тодруулбал европын 10 гаруй улс орны хөрөнгө оруулагчид нь тус компанийн дансанд 17 орчим тэрбум төгрөгийг байршуулсан байдаг.  Гэтэл манай Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр дансыг нь битүүмжилжээ.

Шалтгаанаа тайлбарлахдаа гэнэт орж ирсэн их хэмжээний мөнгө учраас шалгана, хууль бусаар орж ирсэн байхыг үгүйсгэхгүй гэсэн утгатай зүйл хэлсэн байдаг.

“Аба плюс” компанийн тухайд Монгол Улсад “Махны үйлдвэр” байгуулах зорилготой байсан бөгөөд хөрөнгө оруулагчид нь ч Хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллахаар шийдсэн байдаг юм. Харин ийнхүү дансыг нь битүүмжилж, хөрөнгө мөнгийг нь түгжсэнээс болоод гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай тус компани үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болж, хөрөнгө мөнгөө захиран зарцуулах эрхээ хасуулсан.

Компанийн удирдлагуудын зүгээс Хууль хяналтын болон холбогдох бусад бүхий л байгууллагаар явсан бөгөөд шаардлагатай гэсэн бичиг баримт болгоныг цаг хугацаа алдахгүй бүрдүүлж өгсөөр иржээ. Тэр бүү хэл гадны хөрөнгө оруулагчдын оруулж ирсэн мөнгө нь цэвэр мөнгө болохыг баталсан баримт бичгийг ч бүрдүүлж өгсөн байна. Гэвч манай Эрүүгийн цагдаагийн газар бид шалгаж байна, мөрдөж байна гэх тайлбарыг хэлсээр өдий хүрсэн бөгөөд энэ хугацаанд тус компанийн явуулж байгаа болон явуулахаар төлөвлөсөн бүх ажил, төсөл хөтөлбөр зогсч, хамтран ажиллахаар гэрээ хэлцэл байгуулсан бусад этгээдүүддээ торгууль төлөх хэмжээнд хүрчээ.

Гадны хөрөнгө оруулалттай компанийн босгосон хөрөнгө мөнгийг хардаж, хааж боох энэ үйлдэл нь хэрээс хэтэрч, өдгөө Монголд томоохон үйлдвэр байгуулах зорилготой “Аба плюс” компани амьсгал хураахад хүрээд байна. Хөрөнгө мөнгөө төвлөрүүлсэн хөрөнгө оруулагчид нь хүртэл гайхаж, эцэстээ тус компанийн удирдлагуудыг хардаж сэрдэх хэмжээнд хүрчээ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, ковидоос үл хамаарч хууль хяналтын байгууллага нь гадны хөрөнгө оруулагчдаа залхаан цээрлүүлж, компаниудыг дампуурахад хүргэж байгааг юу гэж ойлгох вэ Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаа.

Өөрөөр хэлбэл, “Аба плюс” компанийн асуудлыг хариуцаж буй Эрүүгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч, хуулийн байгууллагынхан бүхэл бүтэн нэг жил, найман сарын хугацаанд энэхүү хэргийг огт шийдвэрлэж чадахгүй, Ерөнхий прокурор гэх хүнээсээ чиглэл хүлээгээд сууж байна. Үнэхээр хууль бусаар оруулж ирсэн мөнгө байсан бол эрүүгийн хэрэг үүсгээд шүүхэд шилжүүлэх, шаардлагатай бол удирдлагуудад ял өгөх хугацаа хуулиараа нэг жил л байх учиртай. Гэтэл бараг хоёр жилийн хугацаанд гэмт хэрэг ч гэж үзэхгүй, ингэж бусдын дансанд байгаа мөнгийг түгжиж, хааж боож байгаа нь хууль хяналтын байгууллага нь банктайгаа нийлж “мөнгө угааж” байна гэж хардахад хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газар Эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө боловсруулж, эдийн засгаа сэргээхэд гадны хөрөнгө оруулагчдын үүрэг роль их хэмээн ярьж байна. Гэвч хууль хяналтын байгууллага нь хөрөнгө оруулагчдыг нүүр бууруулахад хүргэж эхэллээ.

“Аба Плюс” компани 1,8 жилийн хугацаанд дансаа битүүмжлүүлж, хөрөнгө мөнгөө авч чадахгүй байснаасаа болж их хэмжээний алдагдал хүлэээсэн. Хэрэв энэ мөнгийг банкинд хадгалуулсан бол өнөөдөр хүү нь 4 тэрбум болох тооцоо гарч байна. Эндээс үзэхэд “Аба плюс” компаний мөнгийг банк үйл ажиллагаандаа зарцуулж, ашиг олж байгаа нь тодорхой юм.

Энэ хэрээс хэтэрсэн үйлдлийг яах ёстой бэ, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхаан.

Үргэлжлэл бий…

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж