Shania Twain “Америкийн шүтээн”-ийг шүүж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Shania Twain “Америкийн шүтээн”-ийг шүүж магадгүй

Хамгийн олон үзэгчтэй шоу нэвтрүүлгийн нэг болох “Америкийн шүтээн”-ий шинэ шүүгчээр хэн ажиллах тухай сэдэв Америкийн шоу бизнесийнхний анхаарлын төвд байна. Дуучин, жүжигчин Jennifer lopez-ыг дараагийн шүүгчээр ажиллана хэмээн яригдаж байсан ч сүүлийн үед дуучин Shania Twain-ыг ажиллаж магадгүй хэмээн таамаглаад байна.
Эх сурвалжийн мэдээлснээр “Shania Twain энэ шоунд дуртай. Тэр дараагийн Америкийн шүтээнийг тодруулах ажлын саналыг хүлээж авна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Мөн энэхүү хүндтэй ажилд дуучин Mariah Carey-гийн нэр ч яригдаад байгаа аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж