Морин тойруулга МУГЖ Т.Баясгаланд газраа алдах нь

Хуучирсан мэдээ: 2021.07.29-нд нийтлэгдсэн

Морин тойруулга МУГЖ Т.Баясгаланд газраа алдах нь

Морин тойруулга МУГЖ Т.Баясгаланд газраа алдах нь

Монголдоо ганц гэж хэлэх олон улсын стандартын дагуу баригдаж буй морин спорт  болон монгол өвийг хөгжүүлэх зорилготой цогцолборын газрыг олон талаас нь хууль бусаар хэмлэсээр байна. Урьд шөнө энд гэнэт төмөр хашаа авчирч хашжээ. Газар эзэмших эрх нь МУГЖ Т.Баясгалангийнх гэж эсэргүүцсэн иргэдэд хашаалагчид тайлбарлажээ. Эсэргүүцэл илэрхийлж, төмөр хашаа бариулахыг хүсээгүй иргэдийн биед Т.Баясгалангийн компанийн ажилтнууд халдсан тухай мөн мэдэгдлээ. Газар булаан авах энэ үйлдэл нь нэг удаагийнх биш бөгөөд Т.Баясгалангийн хувьд “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд таван га газар авч, хууль зөрчин орон сууц барьсан хэргээр шалгагдаж байсан удаатай. Морин тойруулга зөвхөн уяачдын эрх ашгийн асуудал биш юм. Бүрэн цогцолбор болсны дараа энэ газарт хүүхэд залуус, хөгшид амарч зугаалах нийтийн эзэмшлийн цэцэрлэг, чөлөөт цагаа өнгөрөөх шинэ бүс болох учиртай. Цаашлаад Монголын морин спортын хөгжилд томоохон түлхэц өгч, сонгомол төрлүүд хөгжих, олон улсын уралдаан тэмцээн зохион байгуулах, аялал жуулчлалын салбарын сонирхол татах шинэ орлогын үүсвэр, олимпын төрөлд хүч үзэх морин спортын төрлүүдийг хөгжүүлэх үндэс суурь болох юм. Олон арван барилга шавуулан барьж, хот төлөвлөлтөө дахин зохион байгуулах, эргэн харахад хүрсэн энэ цаг үед нийслэлд бий болж буй нэг ч гэсэн ногоон байгууламжийг тайван орхих шаардлагатай байна. Морин тойруулга хариуцагч компанийнхан Нийслэлийн Газар Зохион байгуулалтын албаныханд хүсэлт тавихад хууль бусаар олгогдсон газрын зөвшөөрлийг цуцалж, буцаан олгохоо амласан боловч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээр бөгөөд бусдад булаалгахад хүрээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ТэнэглэлТэнэглэл
15
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж