АНУ, ОХУ-ын талууд "үр дүнтэй" өндөр түвшний уулзалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2021.07.29-нд нийтлэгдсэн

АНУ, ОХУ-ын талууд "үр дүнтэй" өндөр түвшний уулзалт хийлээ

АНУ, ОХУ-ын талууд "үр дүнтэй" өндөр түвшний уулзалт хийлээ

АНУ, ОХУ-ын дээд албан тушаалтнуудын Лхагва гаригт хийсэн уулзалтыг АНУ-ын төрийн департаментаас  "Бодитой бөгөөд мэргэжлийн” яриа хэлэлцээ боллоо гэж дүгнэлээ. Энэ уулзалтаар талууд өнгөрсөн сард Женевт болсон хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнг хэлэлцэж, армийн хяналт болон стратегийн ач холбогдолтой бусад асуудлуудаар санал солилцсон юм. Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар өнгөрсөн сарын 17-ны өдөр Женев хотноо анх удаа уулзсан бөгөөд стратегийн аюулгүй байдлын асуудлаар голчилж ярилцсан байдаг. Тэдний уулзалтыг олон улсын олон асуудалд санал зөрөлдөөнтэй ханддаг хоёр улсын харилцаанд онцын өөрчлөлт авчраагүй гэж үзсэн.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Женевт хийсэн уулзалтаараа стратегийн яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр тогтсон бөгөөд “Цар тахлын хүнд хэцүү үе тулгараад байгаа ч цэргийн мөргөлдөөн үүсэх эрсдлийг бууруулах, цөмийн зэвсгийн аливаа аюулыг тооцож үзэх нь бидний үүрэг” гэж мэдэгдсэн юм. Тиймээс энэ уулзалт нь талууд цөмийн зэвсгийн аюулаас сэргийлэх асуудлыг адилхан эн тэргүүнд авч үздэгийг харуулж байна" гэжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яам Лхагва гаригийн хэлэлцээрийг “Талуудын хэлэлцүүлэг стратегийн тогтвортой байдлыг хангах, армийн хяналтыг урьдчилан тооцох, эрсдэлийг бууруулах асуудалд чиглэсэн” болохыг онцолсон юм. Харин яриа хэлэлцээрт оролцсон АНУ-ын төрийн департаментын өндөр албан тушаалтан хэлэхдээ “АНУ уулзалтад сэтгэл хангалуун байгаа бөгөөд цаашид ч армийн хяналт болон стратегийн бусад асуудлаар тогтвортой бөгөөд үр дүнтэй яриа хэлэлцээ хийнэ гэдэгт итгэж байна” гэжээ.

Мөн нэрээ нууцлахыг хүссэн нэгэн албан тушаалтан сэтгүүлчдэд мэдээлэхдээ “Уулзалтаар хэлэлцсэн асуудал цөмийн зэр зэвсгийн хяналт зэрэг уламжлалт сэдвээр хязгаарлагдаагүй бөгөөд сансар огторгуй, хиймэл оюун ухаан, цахим ертөнцийн хэрэглээний асуудлыг нарийвчлан ярилцсан. Гэхдээ энэ яриа стратегийн аюулгүй байдлын хүрээнд өрнөснөөс бус хакертай холбоотой аливаа асуудлыг хөндөөгүй” гэв. Цаашлаад урьдчилан таамаглаж байсанчлан ОХУ-ын зүгээс АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системд санаа зовж буйгаа илэрхийлсэн бол АНУ-ын тал энэ систем Орос руу чиглээгүй, харин Иран, Хойд Солонгосоос ирүүлж буй аюул заналхийллээс сэргийлэх зориулалттай гэж хариулжээ.

Хоёр талыг АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман, ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков нар төлөөлж оролцов. Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс есдүгээр сарын сүүлээр дахин өндөр түвшний яриа хэлэлцээ хийхээр тохиролцсоноо мэдэгдсэн юм.  АНУ-ын ажлын баг NATO-гийн холбоотнуудад хэлэлцээрийн үр дүнг илтгэхээр энэ Пүрэв гаригт Брюселлийг зорих аж.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж