Найз бүсгүйгээ хуурсан жүжигчнийг киноноос хасахаар болов

Хуучирсан мэдээ: 2021.07.30-нд нийтлэгдсэн

Найз бүсгүйгээ хуурсан жүжигчнийг киноноос хасахаар болов

Найз бүсгүйгээ хуурсан жүжигчнийг киноноос хасахаар болов

Өмнөд Солонгост алдартнуудад хууль, журам жирийн иргэдээс илүү хатуу үйлчилдэг. Хүүхэд, залууст үлгэр дуурайлал болсон тэдгээр алдартнууд хуулийн болоод ёс зүйн алдаа гаргавал олон нийтээс хүчтэй шүүмжлэл хүлээж, карьераа дуусгахад хүрдэг.  Тухайлбал, “JTBC” телевизийн одоо гарч буй “Nevertheless” олон ангит киноны туслах дүрийн жүжигчин Ким Мин Гвы найз бүсгүйгээ хуурч, хөл хорионы дүрэм зөрчсөнөөс болж, карьераа алдахад хүрлээ.

“Korea JoongAng Daily” сонинд мэдээлснээр 10 ангит тус киноноос Ким Мин Гвын өмнө нь гарсан хэсгийг засварлан хасч, цаашид гарах ангиудаас хасахаар болсон аж. “Nevertheless” киноны эхний зургаан анги нь гарсан ба дараагийн анги долдугаар сарын 31-нд цацагдах товтой.

Ким Мин Гвы нь зургаан жил үерхэхдээ өөрийг нь олон удаа хуурсан төдийгүй өөр эмэгтэйтэй уулзахын тулд “Covid-19” цар тахлаас сэргийлэх журмыг зөрчсөн хэмээн найз бүсгүй нь энэ долдугаар сарын эхээр мэдэгдсэн юм. Үүний дараа Ким Мин Гвы найз бүсгүйгээ хуурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч хөл хорионы дэглэм зөрчөөгүй гэж мэдэгджээ. Тэрбээр “Big Picture” энтертайнментэд харъяалагддаг.

ЭХ СУРВАЛЖ: NME NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж