Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр эх орондоо ирлээ | News.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр эх орондоо ирлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр эх орондоо ирлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр эх орондоо ирлээ

Японд Улсад ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Цог жавхлант эзэн хаанд бараалхаж, Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийсэн. Мөн Олимпын нээлтийн ажиллагаанд оролцож, Японы эрх баригч Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Японы парламентын зарим залуу гишүүн, мөн Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт, Covid-19 цар тахалтай тэмцэх асуудал хариуцсан сайд Ё.Нишимүра болон Японы ХӨСҮТ-ийн удирдлагатай тус тус уулзаж цаг үеийн тулгамдсан болон хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцсан юм.
-Цар тахлын энэ  хүнд үед хүн төрөлхтний олимпийн их наадмыг Япон Улс зохион байгуулж байна. Монгол Улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элсэж, 1964 оны Токиогийн олимпод анх удаа оролцсон. 57 жилийн дараа Токиод хотод дахин олимп болж байна. Цар тахлын хүнд үед хамт байгаагаа илэрхийлэх болон түүхэн талаасаа хүндэтгэл үзүүлэх нь чухал байсан гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай уулзаж, Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг цогцоор өргөтгөж, эдийн засаг, мэдээлэл технологи, аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн хот тойрсон хурдны зам, Богдхан төмөр замын асуудал, мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх болон тус салбарын инженерүүдийг бэлтгэх, нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц баригдах техник эдийн засгийн үндэслэлд хамтран ажиллах зэрэг эдийн засгийн томоохон хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцжээ.
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохионо. Энэхүү түүхэн ойг хоёр улс ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тохиролцжээ. Ойн хүрээнд Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, мөн Ерөнхий сайд Ё.Сүгаг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.
-Олимпын наадамд оролцсон баг тамирчдаа дэмжиж уулзсан. Тамирчид маань олимпын гурван медаль аваад байгаад их баяртай байна. Эзэн хаантай уулзах үеэр болон олимпын нээлтийн үеэр улс орнуудын төр засгийн тэргүүнтэй уулзаж дипломат харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох боломж гарсан. Энэчлэн олон үйл явдал давхацсан, өргөн цар хүрээтэй айлчлал боллоо гэж Ерөнхий сайд дүгнэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад ажлын айлчлал хийгээд буцах замдаа БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-тэй ажлын уулзалт хийж хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлд хүргэх, эдийн засгийн төслүүдийн талаар санал солилцжээ. Мөн БНСУ-ын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзалт хийсэн байна. Эдгээр уулзалтын үеэр “Солонго 1, 2 орон сууцны хороолол барих”, “Баянголын аманд түрээсийн орон сууц барих” төслүүд, “10 аймгийн төвийн дулааны станц барих” зэрэг төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцжээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ruth 2021-07-29 197.211.58.63

Бөөрөө мөнгөөр ​​зарж, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Эрдэмтэн 2021-07-29 192.82.83.19

7 хоног яваад ирж байгаа юм уу, завтай л байна даа

Avatar

Лалраа чи амьдуу 2021-07-29 126.156.5.99

Хүрэлсүх амьдуу

Avatar

Зочин 2021-07-29 103.80.210.183

чад аа чад.

Avatar

хуульч 2021-07-29 88.125.80.192

японы эзэн хаантай уулзсан л гэнэ биз .. юундаа цог жавхлант гээд бгаан… манай ерөнхий сайд цог жавхлангүй юмуу хахахха..

Avatar

Зочин 2021-07-29 202.9.46.174

Hurdan zailaad ogtsroosoi teneg huduunii batsan

Avatar

Har ** 2021-07-29 64.119.20.125

Tatvar tulugchdiin mungiig urhee boli la l raa

Avatar

Зочин 2021-07-29 66.181.161.10

Энэ банди маань ирээгүй байсан юм уу?? Нөгөө Күүк нь таг чиг алга болцорсон!! Улс орных нь байж байгаа царай??? Ерөнхий сайд нь гадуур хэсээд алга болчихдог??!!

Avatar

Зочин 2021-07-29 66.181.161.113

Huduunii hvvhed huvtsas hunaraa tohiruulj. biedee yag taaruulj umsuj chadaagvi l bna daa. Hezee neg seheeten turhtei bolnodoo zailuul ! Er ni bolj chadahgvi bizdee!

Avatar

Зочин 2021-07-29 66.181.161.2

Энэ л***р хаагуур улсын мөнгөөр дэмий тэнэх нь хэнд хамаатай юм бэ.

Avatar

Зочин 2021-07-29 66.181.180.132

Энэ нэг юм ирээд ч яалаа, чигээрээ зүлараад ч яалаа… Ирлээ гээд юу хийж гийгүүлэх юм бэ, нохой долоо. Уг нь Монголын түүхэн дэх хамгийн их эрх мэдэлтэй ерөнхий сайд юм гээ биздээ. Ядаж л Замын-Үүдийн мафийг яаж ч чадахгүй байж хоосон хонгио эрх мэдлээр ч яахав дээ. Ер нь энэ тэнэг, хөгшин нохойнуудын тоглоом болж гарзанд явж байгаа гөлөг шиг л санагдаад байгаам. Цаг нь болход "Хамаг эрх мэдлийг нь өгсөн. Юу ч хийсэнгүй" гэж бухаад золигт гаргана. Харин өөрсдөө араар нь хамаг төсөв хулгайна

Avatar

Зочин 2021-07-29 59.153.112.210

Одоо олон улсын байдал хүйтэн дайны түвшинд хүрлээ. Алсаа харж үзэл сурталын дайнд орж болохгүй. Хятадаас тодорхой хэмжээнд зайгаа барьж, гадаад худалдааны өөр гарц хайх хэрэгтэй.

Avatar

Эзэн 2021-07-29 202.126.89.82

Женко ахтайгаа улс төрөө яаж бужигнуулахаа ярьж яваад ирээ биз.

Avatar

Зочин 2021-07-29 66.181.177.63

ГУТЛЫН УЛАА ЭРГЭТЭЛ ГУЙЛГА ГУЙЖ БАЙГААД ТОГЛООМОН ГӨЛӨГТЭЙ Л ИРЭВ ҮҮ

Avatar

ХУУЛЬЧ 2021-07-29 192.82.64.190

ГУТЛЫН УЛАА ЭРГЭТЭЛ ГУЙЛГА ГУЙХ ГАЗРААР ЯВСАГҮЙ Л ДЭЭ ,,,,,ХАРИН ГУЙСАН ГУЙГААГҮЙ СЭТГЭЛЭЭРЭЭ МОНГОЛЫН БАЙДЛЫГ МЭДРЭХ УЛСУУДААР ЗОЧИЛЖ ГЭЖ ОЙЛГОВ ,,,,

Avatar

Зочин 2021-07-29 122.201.21.236

Гол нь Олимп үзэх гэж явсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж