АНУ-ын Аляска мужид далайн эрэг орчмын бүсүүдэд өнөөдөр /2021.07.29/ 8.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас тус мужийн зарим хэсгүүдэд цунамигийн түгшүүр зарлаад байна.
АНУ -ын Геологийн алба (USGS)-ны мэдээлснээр Аляска мужийн Перривилл хотоос зүүн урд зүгт 91 милийн зайд оршдог газарт газар хөдлөлтийн чичиргээ хамгийн хүчтэй мэдрэгджээ.
Газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсдээгүй ба энэ удаагийн газар хөдлөлт нь 1964 оноос хойш тус мужид болж буй хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэгт тооцогдож байна.
Аляска нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд тус мужид 1964 оны гуравдугаар сард 9.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсон нь Хойд Америкт урьд өмнө үзэгдээгүй хамгийн хүчтэй газар хөдлөлт байв. Тус газар хөдлөлт нийслэл Анкориджийг сүйтгэж, цунами үүсгэн Аляскийн булан, АНУ -ын баруун эрэг, Хавайг сүйтгэж байсан ба газар хөдлөлт, цунамид 250 гаруй хүн амь үрэгдэж байжээ.
Эх сурвалж: Aljazeera