МЗХ байгууллагынхаа дансыг шилэн болгоно | News.MN

МЗХ байгууллагынхаа дансыг шилэн болгоно

Хуучирсан мэдээ: 2021.07.29-нд нийтлэгдсэн

МЗХ байгууллагынхаа дансыг шилэн болгоно

МЗХ байгууллагынхаа дансыг шилэн болгоно

Монголын залуучуудын холбоо үүсч, хөгжсөний 100 жилийн ой ирэх наймдугаар сарын 25-ны /2021.08.25/ өдөр тохиож байна. Тиймээс тус байгууллага түүхт ойгоо угтаж Олон улсын байгууллагын менежмэнтийн ISO:9001,2015 стандартыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа аж.

Энэ хүрээнд байгууллагынхаа дансыг шилэн болгох бөгөөд наймдугаар сард багтаан санхүүгийн тайлангаа нийтэд танилцуулж нээлттэй болгоно гэлээ. Мөн Олон улссын "ERNST $ YOUNG" аудитын байгууллагыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд МЗХ-нд аудит хийж өгөх хүсэлт тавьжээ. Энэ талаар тус байгууллагаас "Бид 100 жилийн ойгоо элдэв асуудалгүйгээр сэтгэл дүүрэн тэмдэглэхийг зорьж байна. МЗХ-той холбогдолтой санхүүгийн болоод бусад асуудалтай албан байгууллага, хувь хүмүүсийг 88909250, 88717097 утсаар холбогдох болон ажлын цагаар МЗХ-ны төв байрны 201 тоотод хүрэлцэн ирж уулзахыг урьж байна" хэмээн өөрсдийн хуудастаа мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-29 202.9.46.206

Тараагаач наад соц үеийн үлдэгдлээ!

Avatar

Хотын уугуул иргэн 2021-07-29 192.82.70.58

90 оноос өмнө чи төрсөн чи бас соц үеийн үлдэгдэл юм байна. Өөрийгөө эхлээд бас "таараачих" Туйлшралын тулам минь…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж