Монголын залуучуудын холбоо үүсч, хөгжсөний 100 жилийн ой ирэх наймдугаар сарын 25-ны /2021.08.25/ өдөр тохиож байна. Тиймээс тус байгууллага түүхт ойгоо угтаж Олон улсын байгууллагын менежмэнтийн ISO:9001,2015 стандартыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа аж.
Энэ хүрээнд байгууллагынхаа дансыг шилэн болгох бөгөөд наймдугаар сард багтаан санхүүгийн тайлангаа нийтэд танилцуулж нээлттэй болгоно гэлээ. Мөн Олон улссын "ERNST $ YOUNG" аудитын байгууллагыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд МЗХ-нд аудит хийж өгөх хүсэлт тавьжээ. Энэ талаар тус байгууллагаас "Бид 100 жилийн ойгоо элдэв асуудалгүйгээр сэтгэл дүүрэн тэмдэглэхийг зорьж байна. МЗХ-той холбогдолтой санхүүгийн болоод бусад асуудалтай албан байгууллага, хувь хүмүүсийг 88909250, 88717097 утсаар холбогдох болон ажлын цагаар МЗХ-ны төв байрны 201 тоотод хүрэлцэн ирж уулзахыг урьж байна" хэмээн өөрсдийн хуудастаа мэдэгджээ.