“Энэрэл” эмнэлгийн гадна нас барсан иргэний дүгнэлт гарчээ

Хуучирсан мэдээ: 2021.07.29-нд нийтлэгдсэн

“Энэрэл” эмнэлгийн гадна нас барсан иргэний дүгнэлт гарчээ

“Энэрэл” эмнэлгийн гадна нас барсан иргэний дүгнэлт гарчээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Энэрэл" эмнэлгийн гадна 2021 оны долдугаар сарын 3-ны өдөр Covid-19 халдвараар өвчилсөн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж буй. Тэгвэл талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ. Дүгнэлтэд “Хохирогч цар тахлын үеийн амьсгалын дутмагшилд орж нас барсан” гэжээ. Тодруулбал, талийгаач цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол амь насаа алдахгүй байх боломжтой байжээ.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр тухайн өдөр хариуцлага алдсан эмчийг цагдаагийн байгууллагаас бүртгэлтийн хэрэг нээн,  мөрдөн шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Хэргийн талаар талийгаачийн дүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Манай ах хоёр хоногийн өмнө халдвар авсан нь батлагдсан. Гэртээ ганцаараа өөрийгөө тусгаарлаж, эмчийн бичиж өгсөн эмийг ууж байсан. Гэвч уржигдар оройноос бие нь өвдөж, түргэн дуудсан ч ирээгүй, өчигдөр 09.00 цагийн үед ирсэн гэсэн.

Тэгээд “Харьяаллын дагуу эмнэлэгтээ очиж үзүүлээрэй” гээд орхиод явчихсан. Гэтэл “Энэрэл” эмнэлгийн зүгээс тусламж үзүүлэхгүй, “Манайх хүлээж авахгүй. Ор байхгүй. Харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн эмнэлэгтээ ханд” гэсэн байна лээ. Талийгаачтай хамт явж байсан авга ах “Энэрэл” эмнэлгийн жижүүрээс гуйгаад, “Та дүүг минь харж байгаарай. Би Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг рүү гүйгээд ирье” гэж хэлээд, ахыг суулгаад үлдээсэн гэсэн. Авга ахыг Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт очиход “Манай эмнэлэг халдвартай хүн хүлээж авахгүй. Манай дүүргийн хүмүүсийг “Энэрэл” эмнэлэг хүлээн авч байгаа. Тус эмнэлгийг улсын төсвөөс санхүүжүүлж, халдвар авсан  иргэдийг эмчлэхэд ашиглаж байгаа” гэсэн хариу өгсөн юм билээ” хэмээн хэвлэлд ярьсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж