"Улсын хэмжээнд автобензиний нөөц хангалттай байгаа" | News.MN

"Улсын хэмжээнд автобензиний нөөц хангалттай байгаа"

Хуучирсан мэдээ: 2021.07.29-нд нийтлэгдсэн

"Улсын хэмжээнд автобензиний нөөц хангалттай байгаа"

"Улсын хэмжээнд автобензиний нөөц хангалттай байгаа"

ОХУ-д газрын тосны бүтээгдэхүүний үнэ их хэмжээгээр өссөнөөс тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг түр зогсоох шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2021.7.29/  Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл өглөө.

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр:

-Шатахууны нөөцөө тасалдуулахгүй байх нь чухал. Гадаад зах зээлд үнийн өсөлт үүсч байгаа учраас шатахууны үнэ нэмэгдэх магадлалтай байна. Шатахууны нөөц, чанарын асуудлыг авч үзэх хэрэгтэй. Төрийн зүгээс шатахууны үнийг шууд хянах боломжгүй. Хуулийн заалтын дагуу гадаад зах зээл дээрх үнийн өсөлтийн хэлбэлзлийг харгалзаж хяналт тавьдаг. Үнэтэй холбоотойгоор чанар, нөөцийн асуудлыг ярьдаг. Монголд дээрх шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байгаа. Одоогоор АИ-95, АИ-98 шатахууныг Хятадаас импортлохоор бэлтгэж байна. ОХУ-тай харьцуулахад Хятадын шатахууны үнэ өндөр байдаг. ОХУ-аас АИ-92 автобензинийг 1900-2000 төгрөгөөр авч байсан. Харин Хятадаас үүнээс илүү өндөр үнээр авна гэсэн үг. Газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ өссөөр байгаа. Тиймээс зах зээлийн зарчмыг дагаад өссөн үед нь өсөөд буурсан үед нь буурахаар зохицуулалтыг хийж ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газраас шатахууны үнийн өсөлтийг үндсэн гурван чиглэлээр өнгөрсөн жилүүдэд хянасан. Тухайлбал,

  • 2018 нэгдүгээр сараас АИ-92 автобензиний онцгой албан татварыг  тэглэсэн.
  • Олон улсын компанитай гэрээ байгуулж, АИ-92 автобензиний үнийг бууруулах боломжтой болсон.
  • Гадаад зах зээл дээр үнийн өсөлт явагдсан ч аж ахуй нэгжүүдтэй зөвшилцөж үнийг өсгөхгүй байх тал дээр анхаарсан. Харин долдугаар сард үнэ өссөн.

Эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаж нэмэхээс өөр сонголт байгаагүй байх. Хамгийн гол нь иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Шатахуун дагаж бусад барааны үнэ өсдөг гэдэг. ШӨХТГ үүн дээр хяналтаа тавих хэрэгтэй. Гол нь судалгаа, баримт, статистикийг харгалзаж зөвшилцөлд хүрч ажиллах ёстой. ОХУ-аас есдүгээр сарын 1-н хүртэл шатахууны экспортоо зогсоох шийдвэр гаргасан. Хойд хөршийн хувьд 10 гаруй улсад автобензин нийлүүлдэг. Шатахуун импортлогч компаниудтай харилцан тохиролцож уялдаа холбоотой ажиллана.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд автобензиний нөөц хангалттай байгаа. Баяр, наадмын өдрүүдэд хомсдол үүссэн асуудал гарсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар хөдөө, орон нутагт автобензин тасалдаагүй.

Монгол Улс үйлдвэрлэгч орон биш учраас нэгдүгээрт нөөц, хоёрдугаарт чанар, гуравдугаар үнэ ханшийн асуудал хөндөгддөг. Шатахууны компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах мэдээлэл бидэнд ирээгүй. ШӨХТГ-аас 72 автобензинд шалгалт хийсэн байсан. Шинжилгээгээр механик хольц илэрсэн гэж манай лабораторид гараагүй. Монгол Улсын стандарт, аргачлал гэж байна шүү дээ. Яг л түүний стандартын дагуу шалгах нь зүйтэй байсан.

Хятадаас одоогоор Замын-Үүд болон бусад хилийн боомтууд авч байгаа. Нөөцийн хомсдолын тухайд АИ-95 хомсдож магадгүй учраас урд хөршөөс нэмж, татаж авахаар болсон.

АМГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр АИ-92 болон А-95 шатахууны үнийн талаар мэдээлэл хийж байна.

Posted by News.mn on Wednesday, July 28, 2021

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-29 202.126.89.119

Orosuud bas yah geed boogood ehlev dee? Hyatad ruu nuursee zarj ehlene geheer haaj boooj bn uu?

Yostoi hetsuu um daa mongolchuud bid

Avatar

Зочин 2021-07-29 66.181.177.98

Тун удахгүй А-92 шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдэж 2000 төгрөг болох гэж байна .

Avatar

мөнхөө үргэлжлэл 2021-07-29 43.228.130.188

….эдийн засагч нар бичсэн байхыг харж байсан тэгэхээр 300 төгрөг нэмэгдсэн тул хязгаар нутагт 1 кг хүнсний үнэ 30-40 төгрөг л нэмэгдэх байх, гэтэл манай худалдааныхан далимдуулж шууд л 100–300 төгрөг нэмдэг хачин шунахай, тэд кг бүрийг нь хувийн тэргээр нэг удаа зөөсөн мэт үнэнээ нэмдэг ____иймд ШӨХТГ-ынхан худалдааны салбарт сургалт явуулж шатахуун долларын үнэ өөрчлөгдөх хувь хэмжээгээр барааны үнэ өөрчлөгдөхийг хүлээн зөвшөөрөх зах зээлийн үнэ тооцох нийтлэг журамтай болох хэрэгтэй байна

Avatar

Зочин 2021-07-29 202.9.47.61

тэр хүнсийг үйлдвэрлэх материалаа татахын тулд үйлдвэрлэгч нь бас 50 төгрөг нийлээд 100 нэмэгддэг байлгүйдээ.

Avatar

Зочин мөнхөө 2021-07-29 43.228.130.188

за гадаад үнийн өсөлт сонсогдоод л байгаа, гэхдээ үнэхээр дотоодод хотын зах, аймгуудын замд зарим колонкууд 30,000-50,000 төгрөгт гээд хязгаарлалт хийсэн, зарим нь үнэндээ тасарсан гээд гаднаа засвартай гээд биччихсэн сууж л байна лээ. өөрөө явж үзээч ээ, \
хамгийн гол анхаарах зүйл бол ШӨХТГ-ынхан ажлаа сайн хиймээр байна. шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэхэд 5 тн ачааны машин 1000 км дорнод руу хүнс зөөхөд нэг кг ачаанд 12-13 төгрөгийн зардал шингэдэг гэж эдийн засагч нар бичсэн байхыг

Avatar

Сайнаа 2021-07-29 150.129.140.128

Шаардлагатай бол үнээ зоригтой нэмэх хэрэгтэй, заавал олон нийтэд таалагдах шийдвэр гаргах хэрэггүй. Албан тушаал дээрээ үлдэхээ бодохоос илүүтэй улс орны эрх ашиг гэж байгаа шүү.

Avatar

Зочин 2021-07-29 202.21.109.115

ЗОРИГ БАЙДАГ ЮМ БАЙГАА БИЗ ДАРАА НЬ БҮХ ЮМНЫ ҮНЭ ӨСНӨ

Avatar

Зочин 2021-07-29 1.145.60.172

Орос бол Монгол улсын эрх ашигт хамгийн аюултай улс

Avatar

Зочин 2021-07-29 202.21.109.115

АЮУЛТАЙ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ХАРИЛЦЛАГАГҮЙ ЮМНЫ ҮНИЙГ НЭМЭЭС ӨӨР ЮМ МЭДЭГГҮЙ БҮХ ЮМЫГ ЗАХ ЗЭЭЛ НЭМЖ БАЙНА О

Avatar

putin 2021-07-29 202.126.89.174

tegeed bi chamd durlah hereh u

Avatar

Ард 2021-07-29 202.126.89.174

За нөөцөө дуусахаар үнэ нэмээрэй.Шууд нэмж тэнэгтвээ.Одоо татан авалт чинь орж ирэх болоогүй шүү

Avatar

Зочин 2021-07-29 103.212.117.191

Оросын төрийн өмчит компани Роснефтийг оруулж ирэе гээд хуцалдаад л байсан, Орост таалагдахгүй бодлого явууллаа гээд л оросууд бүх колонкоо ажиллуулахгүй байлгаж мэдэхээр байна. Өдийд баахан машин бензинээ авч чадахгүй байж мэдэх нь. Монгол компаниуд байгаа тулдаа нөөцөлсөн бензинээ зарсаар л байна

Avatar

Зочин 2021-07-29 66.181.183.92

Юмны үнэ өсөх нь дээ

Avatar

Энэ 2021-07-29 103.229.121.36

Путин цөмийн з****г, нефть 2-т дуртай гэсэн үнэн бна

Оросууд нүүрээ харуулж бна даа

Avatar

zochin 2021-07-29 192.82.78.182

bgan bol zaraach pitrovist suussan ged zarku bleshd

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж