"Улсын хэмжээнд автобензиний нөөц хангалттай байгаа"

Хуучирсан мэдээ: 2021.07.29-нд нийтлэгдсэн

"Улсын хэмжээнд автобензиний нөөц хангалттай байгаа"

"Улсын хэмжээнд автобензиний нөөц хангалттай байгаа"

ОХУ-д газрын тосны бүтээгдэхүүний үнэ их хэмжээгээр өссөнөөс тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг түр зогсоох шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2021.7.29/  Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл өглөө.

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр:

-Шатахууны нөөцөө тасалдуулахгүй байх нь чухал. Гадаад зах зээлд үнийн өсөлт үүсч байгаа учраас шатахууны үнэ нэмэгдэх магадлалтай байна. Шатахууны нөөц, чанарын асуудлыг авч үзэх хэрэгтэй. Төрийн зүгээс шатахууны үнийг шууд хянах боломжгүй. Хуулийн заалтын дагуу гадаад зах зээл дээрх үнийн өсөлтийн хэлбэлзлийг харгалзаж хяналт тавьдаг. Үнэтэй холбоотойгоор чанар, нөөцийн асуудлыг ярьдаг. Монголд дээрх шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байгаа. Одоогоор АИ-95, АИ-98 шатахууныг Хятадаас импортлохоор бэлтгэж байна. ОХУ-тай харьцуулахад Хятадын шатахууны үнэ өндөр байдаг. ОХУ-аас АИ-92 автобензинийг 1900-2000 төгрөгөөр авч байсан. Харин Хятадаас үүнээс илүү өндөр үнээр авна гэсэн үг. Газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ өссөөр байгаа. Тиймээс зах зээлийн зарчмыг дагаад өссөн үед нь өсөөд буурсан үед нь буурахаар зохицуулалтыг хийж ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газраас шатахууны үнийн өсөлтийг үндсэн гурван чиглэлээр өнгөрсөн жилүүдэд хянасан. Тухайлбал,

  • 2018 нэгдүгээр сараас АИ-92 автобензиний онцгой албан татварыг  тэглэсэн.
  • Олон улсын компанитай гэрээ байгуулж, АИ-92 автобензиний үнийг бууруулах боломжтой болсон.
  • Гадаад зах зээл дээр үнийн өсөлт явагдсан ч аж ахуй нэгжүүдтэй зөвшилцөж үнийг өсгөхгүй байх тал дээр анхаарсан. Харин долдугаар сард үнэ өссөн.

Эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаж нэмэхээс өөр сонголт байгаагүй байх. Хамгийн гол нь иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Шатахуун дагаж бусад барааны үнэ өсдөг гэдэг. ШӨХТГ үүн дээр хяналтаа тавих хэрэгтэй. Гол нь судалгаа, баримт, статистикийг харгалзаж зөвшилцөлд хүрч ажиллах ёстой. ОХУ-аас есдүгээр сарын 1-н хүртэл шатахууны экспортоо зогсоох шийдвэр гаргасан. Хойд хөршийн хувьд 10 гаруй улсад автобензин нийлүүлдэг. Шатахуун импортлогч компаниудтай харилцан тохиролцож уялдаа холбоотой ажиллана.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд автобензиний нөөц хангалттай байгаа. Баяр, наадмын өдрүүдэд хомсдол үүссэн асуудал гарсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар хөдөө, орон нутагт автобензин тасалдаагүй.

Монгол Улс үйлдвэрлэгч орон биш учраас нэгдүгээрт нөөц, хоёрдугаарт чанар, гуравдугаар үнэ ханшийн асуудал хөндөгддөг. Шатахууны компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах мэдээлэл бидэнд ирээгүй. ШӨХТГ-аас 72 автобензинд шалгалт хийсэн байсан. Шинжилгээгээр механик хольц илэрсэн гэж манай лабораторид гараагүй. Монгол Улсын стандарт, аргачлал гэж байна шүү дээ. Яг л түүний стандартын дагуу шалгах нь зүйтэй байсан.

Хятадаас одоогоор Замын-Үүд болон бусад хилийн боомтууд авч байгаа. Нөөцийн хомсдолын тухайд АИ-95 хомсдож магадгүй учраас урд хөршөөс нэмж, татаж авахаар болсон.

АМГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр АИ-92 болон А-95 шатахууны үнийн талаар мэдээлэл хийж байна.

Posted by News.mn on Wednesday, July 28, 2021

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж