Тамирчнаа алгадсан дасгалжуулагчид анхааруулга өгөв

Хуучирсан мэдээ: 2021.07.29-нд нийтлэгдсэн

Токио 2020

Тамирчнаа алгадсан дасгалжуулагчид анхааруулга өгөв

Тамирчнаа алгадсан дасгалжуулагчид анхааруулга өгөв

Олимпийн жүдогийн тэмцээний үеэр Герман дасгалжуулагч тамирчнаа сэргээхийн тулд сэгсэрч, алгадаж буй бичлэг цахим орчинд цацагдсан билээ. Тэгвэл IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос тус дасгалжуулагчид анхааруулга өгчээ. Холбооны мэдэгдэлд “IJF-ийн зүгээс тэмцээний үеэр зохимжгүй зан авир гаргасан Германы дасгалжуулагчид албан ёсоор анхааруулга өгч байна. Жүдо бол сурган хүмүүжүүлэх спорт бөгөөд жүдогийн ёс суртахууны дүрмийг зөрчсөн ийм үйлдлийг хэрхэвч тэвчиж болохгүй” гэжээ.

Харин алгадуулсан Германы тамирчин Мартина Трайдос инстаграмдаа “Битгий санаа зовоорой, залуусаа. Тэр бол миний барилдааныхаа өмнө сонгосон үйлдэл. Дасгалжуулагч маань намайг зоригжуулах гэж л тийм зүйл хийсэн” хэмээн бичжээ.

Трайдос эмэгтэйчүүдийн -63 кг-ийн жинд өрсөлдсөн бөгөөд тэрбээр хасагдах шатанд Унгарын Софи Озбастай барилдахын өмнө түүнийг дасгалжуулагч Клауди Пуса ийм үйлдэл гаргасан. Гэвч тэрбээр Унгарын бөхөд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
5
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж