Ах дүүс нуурын усанд живжээ | News.MN

Ах дүүс нуурын усанд живжээ

Ах дүүс нуурын усанд живжээ

Ах дүүс нуурын усанд живжээ

Ах дүүс усанд живж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Буянт сумын хоёрдугаар багийн нутагт байрлах Холбоо нуурын эрэгт байсан 21 настай иргэн, 10 настай дүүгийнхээ хамт живж нас барсан байна. Ослын дуудлага долдугаар сарын 26-ны өдөр аймгийн онцгой байдлын хэлтэст бүртгэгджээ. Энэ дагуу тэднийг тус өдрөөс эхлүүлэн хайжээ. Харамсалтай нь маргааш нь буюу 27-ны өдрийн өглөө тэдний цогцсыг Холбоо нуурын эргээс 10 орчим метрийн зайтай газраас олж, гарган авсан байна.

Иймд иргэд цаг агаарын мэдээг хэвлэл тогтмол хүлээн авч үер, усны аюулын талаар хүүхдэдээ анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, ганцааранг нь орхихгүй байх. Амралт аялал зугаалгаар явахдаа гол усанд хэт ойр байрлахгүй байх, гол үерлэсэн үед ус руу орох, сэлэхээс зайлсхийх, орон нутгийн малчид гол үертэй үед мал услахаар явахгүй байж өөрийгөө болон бусдын амь насыг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагаас зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-29 103.57.95.179

нэг гартаа ундааны сав бариад орсон бол живэхгүйдээ

Avatar

Зочин 2021-07-29 43.242.241.218

Зайлуул дүү хөл алдахаар нь ах нь араас нь шууд орцон байх л да. Ах хүн гэж ийм л байгаам даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж