Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Махны үнэ буурчээ

Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь өмнөх долдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.3 хувь, өмнөх долоо хоногийнхоос 0.7 хувиар тус тус буурсан байна. Наймдугаар сарын 11-ний байдлаар өмнөх сараас хонины мах 7.9-9.2 хувь, үхрийн мах 11.9-12.4 хувь, адууны мах 11.4 хувь, ямааны мах 13.9  хувиар тус тус буурчээ. Харин өмнөх долоо хоногоос хонины мах 7.3-8.8 хувь, үхрийн мах 8-8.8 хувь, адууны мах 6.3 хувь, ямааны мах 9.6 хувиар мөн буурсан байна. Одоогийн байдлаар хонины ястай мах дунджаар 3833 төгрөг, үхрийн ястай мах 4175 төгрөг, ямааны мах  2840 төгрөг, адууны мах  2940 төгрөг байгаа бол хонины цул мах 3883 төгрөг, үхрийн цул мах 4688 төгрөгийн үнэтэй байгаа ажээ.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж