МАН-ын дэргэдэх НАМЗХ-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр /2021.07.28/ болжээ. Уг хуралдаанаар НАМЗХ-ын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Оргилыг зуун хувийн саналаар томилсон аж.
Генсекээр томилогдсон Б.Оргил нь УИХ-ын гишүүн Н.Учралын найз, УИХ-ын Б.Энх-Амгаланг Хан-Уул дүүргийн намын дарга байхад НАМЗ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай аж. Ийнхүү тэрбээр өмнөх дарга Б.Пүрэвдагвын халааг авчээ.
Энэ тухай УИХ-ын гишүүн Н.Учрал “Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн зургадугаар хуралдаан хуралдлаа. Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Пүрэвдагва маань МАН-ын Намын байгуулалтын газрын даргаар томилогдсон учир ЕНБД-ын үүрэгт ажлаас чөлөөлж, Б.Оргилыг ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны 41 мянга 600 гаруй идэвхтэй дэмжигч гишүүдийнхээ нэрийн өмнөөс Р.Пүрэвдагва, Б.Оргил нартаа ажлын өндөр амжилт хүсье” гэжээ.
Холбоотой мэдээ