ОХУ-д АИ-95, 98 бензиний үнэ өссөнөөс экспортыг түр зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2021.07.29-нд нийтлэгдсэн

ОХУ-д АИ-95, 98 бензиний үнэ өссөнөөс экспортыг түр зогсоожээ

ОХУ-д АИ-95, 98 бензиний үнэ өссөнөөс экспортыг түр зогсоожээ

Оросын холбооны улсад бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1-н хүртэл түр хязгаарласан байна. Энэ шийдвэртэй холбоотойгоор өнөөдөр /2021.7.29/  Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл хийхээр боллоо.

Монголд дээрх шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байгаа аж. Иймд АИ-95, АИ-98 шатахууныг БНХАУ-аас импортлохоор бэлтгэж байна гэж Засгийн газраас мэдээлэв.

Харин БНХАУ-д долдугаар сарын 5-ны өдрийн байдлаар АИ-92 шатахууны литр тутмын үнэ 3270 төгрөг, дизель түлшний литр тутмын үнэ 2883 төгрөг тус тус байгаа юм. БНХАУ-ын хувьд он гарснаас хойш шатахууны үнэ нийт 12 удаа нэмсэн бөгөөд экспорттой холбоотой ямар нэгэн мэдээлэл гаргаагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж